DEMO has been selected

ganbat

The Mainstreaming Social Accountably in Mongolia (MASAM) project funded jointly by Swiss Agency for Development and Cooperation and the World Bank, will be implemented in Selenge aimag. An aimag multi-stakeholder working group discussed about the project implementation in their aimag. They have selected DEMO as their main NGO partner on social accountability.

Үүнд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, нарийн бичгийн даргаар аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Наранчимэг, гишүүдэд аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг, Иргэний нийгмийн байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн дарга А.Дашбат, аймгийн БСГ-ын ахлах мэргэжилтэн П.Алтантуяа, ЭМГ-ын мэргэжилтэн Д.Сарантуяа, НХҮХ-ийн мэргэжилтэн Э.Гийхнаран, ХМА Ч.Отгонцэцэг, Сүхбаатар сумын иргэн Х.Дамдин нарын хүмүүс ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн багийнхан тус төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллах үндсэн үүрэгтэй ажиллах юм. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” нь төслийг аймагтаа хэрэгжүүлэх орон нутгийн ТББ, мөн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ТББ, төслийг хэрэгжүүлэх салбараа сонгох асуудлаар ярилцлаа. Энэхүү төсөл нь улсын хэмжээнд 10 аймаг, 3 дүүргийг сонгон хэрэгжүүлэх бөгөөд 2019 он хүртэл хэрэгжих аж. Уг төсөл нь эрүүл мэнд, боловсролын салбарт болон зорилтот бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд голлон үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. Ингээд ажлын хэсгийн бүрэлдэхүүний 100 хувийн саналаар үндэсний хэмжээний ТББ-аар Ардчиллын боловсрол төв /ДЕМО/ ТББ-ыг сонголоо. Уг байгууллага нь 2002 оноос үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Эднийх “Нийгмийн хариуцлага”, “ТББ-ын чадавхийг бэхжүүлэх”, “Сайн дурынхан” гэсэн үндсэн гурван хөтөлбөртэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ардчиллын боловсролыг өрнүүлж, идэвхитэй иргэншлийг дэмжсэнээр иргэний нийгмийг бэхүүлэхэд гол зорилгоо чиглүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 6 аймаг, 14 суманд хүрч үйл ажиллагаагаа явуулжээ. Энэхүү байгууллагыг судалж үзээд нэрээ дэвшүүлсэн 20 байгууллагаас хамгийн туршлагатай, боломжтой, олон төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ аймагт үр өгөөжөө өгч чадна гэсэн итгэлээр сонголоо. Дараа нь аймгаа төлөөлөн ажиллах байгууллагаар Сэлэнгэ аймгийн ИНБ-ын холбоог сонголоо. Энэ холбооны бүрэлдэхүүнд олон чиглэлийн үйл ажиллагаатай 25 төрлийн ТББ багтаж байгаа юм. Эцэст нь төсөл хэрэгжих салбараар эрүүл мэндийн салбарыг сонголоо. Энд тулгамдсан маш олон асуудлууд байгаа. Хамгийн гол нь төслийг удирдан хэрэгжүүлэх гэж байгаа аймгийн хэмжээний төрийн бус байгууллага, үндэсний хэмжээний ТББ хамтарч яг ямар асуудлыг барьж авахаа өөрсдөө сонгох аж. Эцэст нь урд нь хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдээс арай илүү, шинэлэг, аймагтаа үлдэцтэй, бодит үр дүнг бид хүсэж байгаа юм.