Legal framework

2016 оны 2 сарын 4-ний байдлаар Монгол улсад нийт 459 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 105 хуульд (нийт хуулийн дөрөвний нэг орчим) иргэдийн оролцоог хэсэгчлэн зохицуулсан заалт байна.  Иргэдийн оролцоо бүхий эдгээр хуулиудыг доор жагсаав.

Монгол Улсын Засгийн газар, Щвейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хоёр дахь үе шатанд хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн нэгжээс Монгол Улсын хүчин төгөлдөр бүх хууль, холбогдох бусад эрх зүйн актанд тусгасан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас бүх түвшинд шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулах аливаа зохицуулалтын өнөөгийн хэрэгжилтийн байдалд мониторинг хийх, холбогдох хууль, эрх зүйн актын уялдаа холбоо болон зөрчил, давхардал, хийдлийг тодорхойлох, иргэний оролцооны эрх зүйн орчны нөхцөл байдлыг цогц байдлаар үнэлж, дүгнэн шинжилсэн энэхүү судалгааг хийлгэлээ.