Study

Судалгаа хийсэн байгууллага: Ардчиллын төлөөх дэлхийн хөдөлгөөн ба Улс төрийн боловсролын академи

Судалгаа хийсэн он: 2013

“Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийх” төслийн хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа тулгуур хууль болон салбар хоорондын хуулинд иргэдийн оролцоо хэрхэн тусгалаа олсоныг шинжлэн үзэх, тулгуур хуулинд тусгасан үзэл санаа салбарын хуультай хэрхэн уялдаж байгаа болон УИХ, Засгийн газрын тогтоол, яамдын сайд нарын тушаалаар баталсан журмууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлж байгаа, хэрэгжилт ямар байгаа зэргийг тодорхойлох нь энэ судалгааны гол зорилго юм. Судалгаанд иргэдийн оролцооны үндсэн хэлбэр буюу мэдээллэх, зөвлөлдөх, идэвхитэй оролцоо, иргэдийн хяналт гэсэн ангиллаар хууль эрх зүйн актыг шинжилж, эерэг сөрөг тал, боломжтой тохиолдолд хэрэгжилтийн байдлыг судаллаа.

Судалгаа хийсэн байгууллага: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Судалгаа хийсэн он: 2014

Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд манай улс 2000-аад оноос анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос үйлчилж эхэлсэн “Төсвийн тухай” шинэ хууль, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиар энэ үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ амьдрал дээр төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо бага, үр дүн муутай хэвээр байна. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулж, асуудлыг шийдвэрлах арга замыг тодорхойлохыг энэхүү судалгаа зорьсон.