Ардчиллын Боловсрол Төв (ДЕМО)

ТББ-ын хаяг: 

Г.Ундрал, ДЕМО-ийн захирал
Утас: 99164419
И-мэйл: undral.gombodorj@gmail.com
Хаяг: СБД, Бага Тойруу 44-7, Улаанбаатар, Монгол улс
Утас: 310560
И-мэйл: demo.mn2002@gmail.com
Вебсайт: www.demo.org.mn
Facebook: www.facebook.com/DemocracyEducationCenter

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

2002 он

Байгууллагын тухай товч хураангуй : 

Ардчиллын Боловсрол Төв /ДЕМО/ нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “Нийгмийн хариуцлага”, “ТББ-ын чадавхийг бэхжүүлэх”, “Сайн дурынхан” гэсэн үндсэн гурван хөтөлбөртэй. ДЕМО нь 2009 онд “Нийгмийн хариуцлага”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд 2010-2011 онд Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн хариуцлага-Үйл ажиллагаанд суурилан суралцах нь” хэмээх 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2012 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг Иргэдийн онооны карт (ИОК)-ын аргачлалаар үнэлэх” буюу “Check My Service” хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 84 төрлийн төрийн үйлчилгээг ИОК-аар үнэлээд байна. ДЕМО-ийн Check My Service хөтөлбөр нь Нээлттэй Засгийн Түншлэл (НЗТ)-ийн Ази, Номхон далайн бүсийн 2014, 2016 оны шилдэг санаачлага, мөн 2016 оны НЗТ-ийн дэлхийн хэмжээний шилдэг 7 санаачлагын нэгээр тус тус шалгарсан болно.

Эрхэм зорилго:

Ардчиллын боловсролыг өрнүүлж, идэвхитэй иргэншлийг дэмжсэнээр иргэний нийгмийг бэхжүүлэх.

Гол зорилтот бүлэг:

Төрийн бус байгууллага, иргэд, төрийн байгууллага

Удирдлага ба гүйцэтгэх алба :

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөл 5 гишүүнтэй

Гүйцэтгэх алба: 6 үндсэн ажилтан, 12 сайн дурын ажилтан