Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг

ТББ-ын хаяг: 

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1, Улаанбаатар-28, Монгол Улс-14251
Утас: 976-11-310663, 318149
Факс: 976-11-324285
Вэбсайт: www.mea.org.mn, www.mongoleducation.mn
Э-шуудан: info@mea.org.mn

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь боловсролын салбарын шинэчлэлийг дэмжих, боловсролын салбарт ажиллагсад, хүүхэд залуучуудыг ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн байх мэдлэг чадварыг эзэмшүүлэхээр ажиллаж буй нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага бөгөөд 2004 оны 8 дугаар сард байгуулагдсан. Бид 1996 оноос эхлэн боловсролын шинэчлэл, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-ийн Боловсролын хөтөлбөрүүдийн залгамж холбоо болж үүсгэн байгуулагдсан билээ.

Байгууллагын тухай товч хураангуй :

БХАН нь “ТББ-ын ёс зүйн зарчим”-д нэгдэн, мөрдлөгө болгон ажилладаг бөгөөд бидний явуулж буй бүхий л үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь шашин, улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид, ашгийн бус хэлбэрээр нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Бид жил бүр үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнадаг ба санхүүгийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн аудит хийлгэдэг болно.

БХАН-ИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр нь хүүхэд төвт сургалтын орчин арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж өөрийн туршлага, нөөц, агуулга, арга зүйгээрээ сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд танил болсон ба бага насны хүүхдийг хөгжүүлэх чанартай арга зүйн зарчмыг тэдний хамааралт талуудад эзэмшүүлэхэд анхаарч ажилладагийн зэрэгцээ бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
  • Сургууль, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр нь сургуульд суурилсан шинэчлэл, сургалтын арга зүйг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг ба багш нарыг ажлын байранд нь хөгжүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд танигдсан.
  • Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх болон оролцооны эрхийг дэмжих олон хөтөлбөрийг санаачлан тогтвортой хэрэгжүүлж, тэднийг ардчилсан нийгмийн идэвхтэй гишүүн байх, дэлхийн улс үндэстний соёл, зан заншил, уламжлалыг хүндэтгэх, бие даан суралцах чадвартай бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлдэг.
  • Боловсролд тэгш хамруулах хөтөлбөр нь хүүхэд бүрийн ялгаатай байдал, хувийн онцлогийг хүндэтгэсэн боловсролын үйлчилгээг хүртэх, боловсролын байгууллага бүр өөрийн бодлого, үйл ажиллагаа, соёлдоо боловсролд тэгш хамруулах үзэл санааг төлөвшүүлэхэд анхаардаг.
  • Судалгаа, үнэлгээ: Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох судалгааны ажлуудаас гадна хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үнэлгээний ажлыг тогтмол гүйцэтгэдэг мэргэшсэн багтай.
  • Хэвлэн нийтлэл: БХАН нь багш, суралцагч, эцэг эх, боловсролын салбарт ажиллагсдад зориулсан ном, гарын авлага, сургалтын материалуудыг тогтмол боловсруулан, хэвлэж олон нийтийн хүртээл болгохын зэрэгцээ “Нээлттэй сургууль” сар тутмын сониноороо дамжуулан боловсролын байгууллагын ажилтан, иргэд, олон нийтийн хөгжлийг дэмжсэн олон төрлийн мэдээллийг тогтмол түгээдэг.

Эрхэм зорилго:

Монголын боловсролд нээлттэй нийгмийн үнэт зүйл болох ил тод байдал, хариуцлагатай хандах чадвар, боловсрол эзэмших тэгш эрх, оролцоог нэмэгдүүлэхэд байгууллага, хувь хүмүүсийн үр нөлөөтэй хамтын ажиллагааг хөгжүүлж боловсролын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Гол зорилтот бүлэг:

БХАН нь хүн бүр насан туршдаа суралцагч байж, чанартай, тэгш хамруулсан, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийн тулд бүхий л нөөц, боломж, анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг.

Зорилтот бүлэг:

  • 0-10 насны хүүхэд, тэдний эцэг эх, багш
  • ЕБС-ийн удирдах ажилтан, багш, ажилтан, эцэг эх, суралцагч болон хамааралт талууд
  • 18-35 насны залуучууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
  • Боловсролын үйлчилгээнд хамрагдах боломж бага нийгмийн эмзэг бүлгийн иргэд
  • Боловсролын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид

Удирдлага ба гүйцэтгэх алба :

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөл

Зөвлөх: Д.Содном. Профессор

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Гүйцэтгэх захирал: Б.Батжаргал (99035671)
Олон нийтийн харилцааны менежер: А.Бүрэнжаргал (99038843)
Сургууль, багшийн хөгжил хөтөлбөрийн менежер: Н.Нарантуяа (99875949)
Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн менежер: Г.Оюунжаргал (94080810)
Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн менежер: Д.Ариунчимэг (99092245)
Боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн менежер: О.Саранцэцэг (99030887)
Үндсэн ажилтны тоо: 10 Үндэсний сургагч багшийн тоо: 40