БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, СУРГУУЛИЙН ОРЧНЫ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА, ДҮГНЭЛТ

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
altangerel

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2015-2019 онд 10 аймаг (Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод), нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, төв болон орон нутгийн удирдлагын түвшинд төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор сонгогдсон дөрвөн төрийн бус байгууллагаар Засгийн газраас баталсан эрүүл мэнд, боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгүүлж бодлогын зөвлөмж болон хөндлөнгийн үнэлгээний аргачлалыг боловсрууллаа. Тус хөндлөнгийн үнэлгээ нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлснээрээ ач холбогдолтой болсон юм. Бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх нь олон улсад нийгмийн эгэх хариуцлагын нэг чухал механизм гэж тооцогддог.