Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл

ТББ-ын хаяг: 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Нарны гудамж, Альфа цогцолбор, 302 тоот
Цахим шуудан: info@all4education.mn
Утас/факс: 7000-8292, 88186672
Вэбсайт: www.all4education.mn
Холбоо барих: Д.Тунгалаг, утас: 99129020 coordinator@all4education.mn

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Эвслийг үүсгэн байгуулах үндсэн бүлэг 2010 оны 4-р сараас эхлэн үнэт зүйл, алсын хараа, зарчим, байр сууриа тодорхойлох, дүрэм боловсруулах үйл явцыг эхлүүлсэн. Тус оны 9-р сард Үндсэн бүлгийн 13 байгууллага үүсгэн байгуулах хурлаа хийж, дүрмээ баталснаар байгуулагдсан. Эвсэл 2012 оны 1-р сарын 26-нд Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Эвсэл 20 гишүүн ТББ, орон нутгийн 8 салбартайгаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хүний эрх, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хүүхэд, залуусын, эцэг эхчүүд, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, боловсролын асуудлаар ажилладаг ТББ, ҮЭ зэрэг байгууллагын төлөөлөлтэй. Үндэсний ба сургуулийн түвшинд боловсролын бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөх үйл ажиллагааг чанар, санхүүжилт, хариуцлага гэсэн 3 хүрээнд зохион байгуулдаг

Эрхэм зорилго:

Иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг дуу хоолойгоо олон нийт, төр, засагт хүргэж, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг чадваржуулах, харилцаа, хамтын ажиллагааны орон зайг бий болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай болгон, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, боловсролын бодлого, тогтолцоог цогцоор нь шинэчлэхэд оршино.

Гол зорилтот бүлэг:

Боловсролоос маргиналчлагдсан бүлгүүд болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний ба бэлгийн цөөнх хүүхэд, залуус, шийдвэр гаргагчид

Удирдлага ба гүйцэтгэх алба : Бүх гишүүдийн чуулган. Чуулганы чөлөөт цагт 9 гишүүнтэй Удирдах зөвлөл

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Д.Тунгалаг, зохицуулагч
Б.Болорсайхан, Дэд зохицуулагч
Б.Буянхишиг, захиргаа/санхүүгийн ажилтан
Б.Оюунсувд, хөтөлбөрийн ажилтан
Г.Ганцэцэг, хөтөлбөрийн ажилтан