Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл

ТББ-ын хаяг: 

  Аймаг, дүүрэг: Дорнод аймаг

   Сум дүүрэг:  Хэрлэн

   Баг хороо: 7-р баг

   Гудамж, хороолол: Нарлаг

   Оршин байх хаяг: 1-29

   Шуудангийн хайрцаг: № 338

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Дорнод аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл нь 2014 оны 11-р сарын 26 ны өдөр байгуулагдсан.

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 76 Төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн ашгийн төлөө бус  нийгэмд үйлчилдэг бие даасан байгууллага юм.

 

Байгууллагын тухай товч хураангуй : 

2013 оноос эхлэн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим ТББ-ууд нэгдэн “ДОРНОД АЙМГИЙН ТББ-УУДЫН ЗӨВЛӨЛ” байгуулан орон нутгийн төрийн байгууллагуудтай түншлэлийн гэрээтэй ажиллаж байсан юм.

Энэ зөвлөл сүлжээ болон өргөжин тэлж 2014 оноос “ОРОН НУТГИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛ” болон үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрхэм зорилго:

Бие даасан, хараат бус, чадавхижсан иргэний нийгмийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэн хүний хөгжлийг хангах чиглэлд төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах

Гол зорилтот бүлэг:

  1. Өрх гэр бүл, хүний хөгжилд анхаарлаа хандуулж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх
  2. Гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах
  3. Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжэээний хэрэгжилтэнд иргэдийн оролцоотой хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх
  4. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламж бий болгох чиглэлээр иргэд, нөхөрлөл, бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Тус байгууллага нь дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Бүх гишүүдийн хурал
  • Удирдах зөвлөл
  • Хяналтын зөвлөл

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Удирдах зөвлөлийн дарга Д.Бүжин

Мэдээллийн ажилтан Н.Оюунханд

Туслах ажилтан Ц.Бадамханд

 

Хавсралт файл: