"Зорилтот бүлгийн иргэдийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” төсөл Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжиж байна

DornodNGO

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Зорилтот бүлгийн иргэдийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” төсөл Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,2,8-р багуудад 2017 оны  4 -р сарын 1-ны өдрөөс эхлэн  хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэн зөв тодорхойлох, тухайн үйлчилгээнд дутагдалтай талууд бий эсэх, төрийн байгууллагын зүгээс цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай талаар иргэдээс  Эмнэлэгийн тусламж үйлчилгээ хүртэгчдийн онооны картын үнэлгээ авах ажиллагааг 2017 оны 5-р сарын 06-ны өдөр зохион байгуулж Хэрлэн сумын 1,2,8-р багийн 260 иргэд хамрагдлаа.

Төрийн үйлчилгээг “Иргэдийн онооны картаар үнэлэх” үнэлгээ нь олон нийтэд тулгуурласан иргэдийн тайлангийн карт, олон нийтийн үнэлгээ, нийгмийн аудитын аргачлалаас бүрдсэн үнэлгээний холимог арга юм.

Зорилтот бүлгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ хүртэгч иргэдийн онооны картын үнэлгээ авах ажиллагаанд оролцсон Хэрлэн сумын 1,2,8-р багийн иргэд  эмч, ажилтны ёс зүй, цаг товлох үйлчилгээ, эмнэлгийн эмч  нарын ачаалал, эрүүл мэндийн даатгал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэсэн 5 үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу 0-100 оноогоор үнэлгээ хийлээ.

Цаашид үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах зорилго бүхий нүүр тулсан уулзалтаар Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ хүртэгч нарын гаргасан Иргэдийн онооны картын үр дүнг хэлэлцэх болно.