ЛЭОСангийн Өвөрхангай аймаг дахь салбар

ТББ-ын хаяг: 

Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордны 4 давхарт 414 тоот,
Холбоо барих утас: Ажлын өрөөний-7032-2222
Удирдлагын гар утасны дугаар- 9972-7022, 8872-7022, 9672-7022
И-мэйл: Leos.Arvaiheer@gmail.com

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

ЛЭОСан нь Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл нь 1992 онд байгуулагдсан.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Манай байгууллага нь нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад мэдлэг чадвар туршлагаа бүрэн дайчлан оролцож нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж нийгэм иргэддээ үйлчлэх зорилготой бөгөөд ардчилсан хамтын удирдлагаар бодлогыг хангах үүрэг бүхий удирдах зөвлөл /5 гишүүн/ хяналтын зөвлөл /3 гишүүн/ гүйцэтгэх албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь нам бус, ашгийн бус бие даасан байгууллага юм. Бид төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, нийгэм хамт олныг соён гэгээрүүлэх, зохион байгуулах, нөлөөлөл явуулах, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх мэдлэг дадлага туршлагатай. Манай байгууллага нь иргэдийн оролцоо, төрийн байгууллагуудын хяналт үнэлгээ, төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна.
Гүйцэтгэх алба: 2 ажилтан нь бүтэн цагаар, 1 ажилтан нь хагас цагаар ажилладаг.

Эрхэм зорилго:

Шударга нийгмийг цогцлооход мэдлэг, чадвар, туршлагаа бүрэн дайчлан оролцоно.

Гол зорилтот бүлэг:

Иргэд, ИНБ-ууд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага:

Ч.Ганцэцэг

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Ч.Ганцэцэг-Зохицуулагч, Хуульч мэргэжилтэй,
Г.Цэрэнбадам-Санхүүгийн ажилтан-Эдийн засагч
А.Тунгалаг-Төслийн менежер-Төрийн захиргааны удирдлага