Малчин эцэг эхийн сайн дурын оролцоог нэмэгдүүлнэ

Burenjargal

Өвөрхангай аймгийн Тарагт сумын ЗДТГ-ын дарга, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, сургуулийн захирал,сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эцэг эхийн төлөөлөл, төслийн танилцуулгыг төрийн байгууллага, эцэг эхийн төлөөлөл бүхий 50 хүнд зохион байгуулав. Yүний үр дүнд сайн дурын багуудыг байгуулан, сургуулийн орчин, үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийснээр сургуулийн үйл ажиллагааг сайжруу­лахад эцэг эхийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх шаардлага тавигдав. Хамгийн түрүүнд хөдөөгийн малчдын сайн дурын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажил зохиодог болов. Төслийг хэрэгжүү­лэх гол шаардлага нь хөдөөгийн малчин эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөвшил болон сурч, амьдарч байгаа орчин нөхцөлд анхаарал тавьдаггүй, сургуулийн үйл ажиллагаанд хангалттай оролцдоггүй, хүүхдээ дотуур байрын багш, ажилтанд даатгадаг байна. Хөдөөгийн эцэг эхчүүд нь хүүхдээ сургууль, багш нарт даатгаж өгснөөр өөрсдийгөө хариуцлага болон идэвхтэй үйл ажиллагаанаас чөлөөл­дөг хэвшмэл хандлагатай, хүүхэддээ тавих анхаарал халамж муу, зөвхөн мал маллах, хувийн амьдралаа хөөдөг, сургуулийн талаар мэдээлэл дутмаг, ангийн эцэг эхийн хуралд ирдэггүй, хүүхдээ сур­гууль төгсөх үед нь гэнэт хүүхэддээ анхаарч эхэлдэг зэрэг нийтлэг дутагдал оршсоор байна.

“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн хүрээнд тус сургуульд “Хөдөөгийн малчин эцэг эхийн сайн дурын үйл ажиллагааг сайжруулах” цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ:

  • Малчин эцэг эхийн сайн дурын багууд байгуулан, сургууль болон хүүхдийн талаарх мэдээллээр хангах.
  • Малчин эцэг эхчүүдийн нэг өдрийг тогтмол зохион байгуулах
  • Дотуур байранд амьдардаг сурагчдын эцэг эхчүүд, сайн дурын багуудын үйл ажиллагаа явуулдаг өрөөг тохижуулах.
  • Малчин эцэг эхчүүдийн дунд “Дотуур байрын сурагчдын сурч амьдрах орчинг сайжруулья” сарын аян зохион байгуулах.
  • Анги удирдсан багш эцэг эх хоорондын мэдээлэл солилцох дэвтэр хөтлөх
  • Сайн үйл ажиллагаатай багийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, урамшулах.
  • Сумын сайн малчдыг урьж, сургуулийн үйл ажиллагааг танилцуулан, түншлэлийн гэрээ байгуулах, сурагчдын сурч амьдрах орчинг сайжруулахад дэмжлэг авч хамтран ажиллах
  • Улирал бүр ажлын үр дүнгийн гэрээг анги удирдсан багш нартай дүгнэх зэрэг арга хэмжээ авав. Үүний үр дүнд сайн дурын үйл ажил­ла­гаанд эцэг эхийн оролцоо нэмэгдэж, ажлынхаа үр дүнг тоо­цож, эцэг эхийн сайн дурын үйл ажиллгаа идэвхжиж, сурагчдын сур­лага, төлөвшил, хөгжлийн орчинд ойртож, эцэг эх, багш, сурагч­дын харилцаа холбоо сайжирч, эцэг эхийн хандлага өөрчлөгдөж, хүүхдийнхээ цаашдын сурч, хөгжихөд байнгын анхаарал тавьж, сургууль, эцэг эх, багшийн хамтын ажиллагаа өргөжиж байна.