Монголын Багш-Эцэг эхийн холбоо (МБЭЭХ)

ТББ-ын хаяг: 

Хаяг: Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Чойнбалын гудамж, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн байр, 109 тоот
Email: pta.mongolia@gmail.com
Холбоо барих утас: 96004010
Facebook page: Parent-Teacher Association Mongolia
Холбоо барих гол ажилтны мэдээлэл: Л.Ариунзул, холбооны менежер

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

МБЭЭХ-г Японы Хүүхдийг Ивээх сангийн төслийн ажилтнууд, дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулахаар хэрэгжүүлсэн 6 жилийн төслийн туршлага дээрээ үндэслэн эцэг эхийн боловсролыг нэмэгдүүлэх, эцэг эхийн зөвлөлийг байгуулах замаар боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2014 онд байгуулсан. Төслийн баг эцэг эх/олон нийтийг идэвхижүүлэн чадавхижуулах чиглэлээр сүүлийн 8 жил тасралтгүй ажиллаж байна.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Тус байгууллага нь эцэг эх/олон нийтийн хүч оролцоог дайчлах, дуу хоолойг нь нэгтгэх замаар төрөөс хүүхдүүдэд чанартай боловсрол олгоход дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг.
Бид доорх 4 үйл ажиллагаагаар дамжуулан боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

  1. Сургууль/цэцэрлэг дээр эцэг эхийн зөвлөл байгуулах замаар боловсролын салбар дахь эцэг эх, олон нийтийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэн боловсролын чанарыг дээшлүүлэхэд сургууль/цэцэрлэгийн удирдлагатай хамтран ажиллахад нь дэмжин, туслах
  2. Эцэг эхийн хүүхэд өсгөн хүмүүжүүлэх боловсролыг нэмэгдүүлэх
  3. Боловсролын чанарын асуудалд мониторинг судалгаа, хяналт шинжилгээ-үнэлгээний ажил хийх
  4. Эцэг эх/олон нийт болон орон нутгийн удирдлагуудтай хамтран гадны хандивлагч байгууллагуудаас хөрөнгө босгох замаар сургууль/цэцэрлэг/дотуур байрны ариун цэврийн өрөөг засч тохижуулах

Эрхэм зорилго:

Эцэг эх/олон нийтийг чадавхижуулах замаар хүүхэд бүрт чанартай боловсрол олгох.

Гол зорилтот бүлэг:

Хүүхэд, Эцэг эх, багш, цэцэрлэг/сургуулийн удирдлагууд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага:

Удирдах зөвлөл: 4 удирдах гишүүн+3 хяналтын зөвлөл, нийт 7 гишүүдээс бүрддэг.

Манай удирдах зөвлөлд НБГ (нийслэлийн боловсролын газар) сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, НБГ-ын барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн/Монгол улсын зөвлөх инженер, дунд сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөл байдаг бол, хяналтын зөвлөлд цэцэрлэгийн эрхлэгч, хуульч, батлан хамгаалах их сургуулийн багш нар багтан ажиллаж байна.

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Байгууллагын гүйцэтгэх баг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй.

А.Отгончимэг, гүйцэтэх захирал: багш мэргэжилтэй, хүний эрх, төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Олон Улсын Эмнэсти Интернэшнэл хүний эрхийн байгууллага, Хүүхдийг Ивээх Сангуудад ажиллаж байсан. Төсөл/хөтөлбөрийн санал бичих, боловсруулах асуудлыг хариуцан ажилладаг. Англи хэлтэй. Сүүлийн 8 жилийн хугацаанд эцэг эх/олон нийтийг оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойг нэгтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, уулзалт компанит ажил зохион байгуулах замаар боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

Л.Ариунзул, менежер: нийгмийн ажилтан мэргэжилтэй. Солонгос улсад нийгмийн халамж/бодлогын чиглэлээр магистер хамгаалсан, АНУ-ын засгийн газраас зохион байгуулдаг мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдан эцэг эх/олон нийтийг идэвхижүүлэх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх болон ТББ хөгжүүлэх чигэлээр туршлага хуримтуулан ирсэн. Судалгаа шинжилгээ, төслийн хяналт үнэлгээний чиглэлээр мэргэшсэн. Англи, Солонгос хэлтэй. Сүүлийн 4 жилийн хугацаанд эцэг эх/олон нийтийг оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойг нэгтгэх замаар боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах хөндлөнгийн мониторинг, үнэлгээ болон судалгааны чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

С.Өлзийсайхан, грант менежер: ОУ-ын харилцаа, боловсролын удирлага чиглэлээр мэргэшсэн. Япон улсад олон улсын харилцаа, түншлэлийн чиглэлээр магистерын зэрэг хамгаалсан. Англи, Япон хэлтэй. Сүүлийн 8 жилийн хугацаанд эцэг эх/олон нийт болон орон нутгийн удирдлагуудыг чадавхижуулах замаар олон улсын хөрөнгө оруулагч/хандивлагч/донор байгууллагуудтай холбоо тогтоон суралцах орчинг чанартай болгох (сургууль/цэцэрлэг/дотуур байрны ариун цэврийн өрөөг засч тохижуулах) төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.