Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (МНЭММН)

ТББ-ын хаяг: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 3-р байр, 46 тоот
Шуудангийн салбар 46А, ШХ-229
Утас/Факс: 976-11-325190
Э-шуудан: mphpa.mongolia@gmail.com
Вебсайт: http://www.mphpa.com
Холбоо барих гол ажилтан: Б.Энхтуяа
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Facebook хаяг: MPHPA

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

МНЭММН нь 2001 онд үүсгэн байгуулагдаж, 2003 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Соросын сангийн дэмжлэгтэйгээр нийгэмлэгийн анхны гишүүд сар бүр уулзаж нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн талаар ярилцдаг байсан ба тус уулзалтуудаас анхны санаа гарч нийгэмлэг үүсгэн байгуулагдсан.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Нийгэмлэг нь бодлогын нөлөөлөл, судалгаа, сургалт, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд нийт 100 орчим идэвхтэй болон дэмжигч гишүүдтэй. Эдгээр гишүүдийн 50-иас дээш хувь нь гадны оронд магистр, докторын зэрэг хамгаалсан, туршлагатай гишүүд байдаг. Иймээс аливаа томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан хэрэгжүүлдэг.
Нийгэмлэг нь 2010 онос хойш Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн холбооны гишүүнээр ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад мэргэжилтний чадавхыг нэгтгэн дайчилж, олон талт хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжих

Гол зорилтот бүлэг:

Эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүд (эмч, сувилагч, нийгмийн ажилтнууд, статистикч гэх мэт)
Төрийн байгууллагууд (хороодын ажилтнууд-засаг дарга, нийгмийн ажилтнууд, зохион байгуулагч)

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага:

Эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд хурлаас удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулдаг. Удирдах зөвлөлийн 7 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй.

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Одоогоор гүйцэтгэх захирал, хөтөлбөрийн ажилтан, захиргаа, санхүүгийн ажилтан, Австралийн сайн дурын ажилтан гэсэн 4 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулж байна.