Монголын тува эмэгтэйчүүдийн “Тува ээж”

ТББ-ын хаяг: 

ТББ-ын цахим хаяг: and_ariunaa@yahoo.com

“Тува ээж” ТББ-ын тэргүүн А.Ариунаа- утас: 99427052, 93057530

-Манай ТББ-ын салбарууд Баян-Өлгий аймгийн Өлгий /салбар зөвлөлийн дарга М.Адилбиш-99414545/, Цэнгэл сум /с/з-ийн дарга Бадамцэцэг-99890316/, Ховд аймгийн Жаргалант, Буянт сум /с/з-ийн дарга Наранхүү-99477706/ Сэлэнгэ аймгийн төв болон Баруунбүрэн, Зүүнбүрэн, Баянгол, Мандал сумд/ с/з-ийн дарга Т.Зина-99943137/,Хөвсгөл аймгийн Цагааннуур сум /Навчаа-99503004/, Эрдэнэт /Буяндэлгэр-99552716/, Дархан /Сэрэл-99409972/ хотуудад ажиллаж байна

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Ариунаа миний бие Баян-Өлгий аймагт ЕБС-ийн захирал хийж байгаад 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарч Улаанбаатар хотод ирж суурьшихдаа тувачууд шилжин ирж оршин сууж байгаа нутаг орноор очиж, тува иргэдтэй уулзан ярилцаж үндэсний соёл, зан заншил, хэл, түүх мартагдан гээгдэж, зөвхөн амьжиргаагаа авч явах шаардлагын улмаас малаа маллаж, ногоогоо тарьж амь зуулгаа хөөснөөр төр захиргааны байгууллагаас холдон хөндийрснийг нь олж мэдсэн юм. Энэ тухай Улаанбаатар хотод байгаа тува эмэгтэйчүүдэд ярьж таниулан үндэснийхээ хэл, соёл, зан заншлаа сэргээх, үндэсний цөөнхийн хүний эрхийг хамгаалах, тэднийг хөгжүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй татан оролцуулах,дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэх, тэдний амьдран сууж байгаа орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах, удирдах дээд газраас гарч байгаа хууль тогтоомж дүрэм журам, иргэдэд хэрэгцээтэй мэдээллүүдийг түгээж байх зэрэг зорилгоор “Тува ээж” ТББ байгуулан УБГ-т бүртгүүлэн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхлэв. /Тува хэлээр “Ээж”-гэдгийг Авам гэдэг/

Байгууллагын тухай товч хураангуй : 

 

Эрхэм зорилго:

Монголын тува эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, санал бодол, хүсэл зоригийг нь судлан уламжлах, засаглалд тэдний оролцоог дэмжих , иргэн хүний хөгжилд тус дэм үзүүлэх, гэр бүлд ёс суртахуун, сэтгэл зүй, дэвшилт уламжлал, мэдээллийн эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах

Гол зорилтот бүлэг:

Үндэстний цөөнх болсон тувачууд буюу аймаг орон нутагт амьдран суудаг тува иргэд, тува эмэгтэйчүүд, хүүхэд багачууд.

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: “Тува ээж” ТББ-ын удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
УЗ-ийн дарга З.Сэржхүү- СБД-ийн хороонд төрийн ажил олон жил хийсэн, ТЗ-ны тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор шагнагдсан ахмад эмэгтэй.

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

  • Тэргүүн А.Ариунаа,
  • Нарийн бичгийн дарга Т.Нарангарав,
  • Хяналтын зөвлөлийн дарга Ж.Пүрэвсүрэн,
  • “Авам”-сонины ерөнхий редактор Б.Алтанцэцэг