Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо /МЭХДХ/

ТББ-ын хаяг: 

ЧД, 4-р хороо, Сүхбаатарын гудамж, 5/8 байр Пийс бюлпинг 409 тоот
И-мэйл: mwesf1@gmail.com
Утас: 976 70137083, 96331878
Холбоо барих хүн: Ш.Ариунаа, МЭХДХ-ны тэргүүн, утас: 99895070

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Төрөх эмнэлгийн хүрэлцээ муу хирнээ 2038 он хүртэл нөхөн үржихүй насны буюу 15-49 насны эмэгтэйчүүдийн тоо тасарлтгүй өсөж, төрөлт жил бүр нэмэгдэж, “хүн амын цонх” нээгдсэн байна. Нөхөн үржихүйн нас нь хөдөлмөрийн ид настай зэрэгцэж байдаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүд болон түүний гэр бүлд хөдөлмөрлөх, ажил хийж орлоготой байх өндөр шаардлага үүсгэж байдаг байна. Бид ч ийм бэрхшээлтэй өдөр бүр тулгардаг. Бага насны хүүхэдтэй, ажил эрхлээгүйгээс болж ядууралд өртөж буй олон жишээ байгаа учраас тэдэнд туслах зорилгоор энэхүү холбоог 2014 онд байгуулсан.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо нь 2014 онд байгуулагдсан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн боломж хүртэх эрх ашгийг илэрхийлэн хамгаалах эрхэм зорилготой, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй, албандаа 2 ажилтантай, сайн дурын 5 дэмжигчидтэй ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний дуу хоолойг төр засагт хүргэж, бодит ажил болгохын тулд:

  • хүүхдээ төрүүлж өсгөхийн зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг эмэгтэйчүүдээс өөрсдөс нь тодруулж,
  • гарах арга замыг тодорхойлж,
  • эдгээр саналуудыг Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад тусгах саналыг удаа дараа илгээж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, зарим заалтуудыг амжилттай батлууллаа.

Эрхэм зорилго:

Эмэгтэйчүүдийн нийгмийн гарал, үзэл бодол, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хөрөнгө чинээг үл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн боломж хүртэх эрх ашгийг илэрхийлэн хамгаалах эрхэм зорилготой.

Гол зорилтот бүлэг:

Нөхөн үржихүйн насны буюу хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд, бага орлоготой иргэд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Бүх гишүүдийн Чуулган

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Удирдах зөвлөлийн гишүүд, дэмжигч гишүүд

Байнгын хоёр ажилтан нь иргэний нийгмийн салбарт 10 гаруй жил ажилласан, үндэсний хэмжээнд үндсэн чиглэлээр тандалт судалгаа хяналт үнэлгээ болон төрийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж байсан, сайн засаглалын төсөл хөтөлбөрт хамран суралцаж байсан туршлагатай болно.