Ногоон Экологи

ТББ-ын хаяг: 

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 95, 10-р хороолол, Бат-Эрком компаний байр А104 тоот.
Email: bazaralt@gmail.com
Утас: 70280625, Факс: 70280451
Гол ажилтан: Гүйцэтгэх захирал Н.Болороо
Email: nboloroo@gmail.com
Утас: 99013186

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Ногоон Экологи ТББ нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг байгал, нийгэм, эдийн засгийн бүхий л орчинг хамруулан бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд анх үүсгэн байгуулагчдын санаачлагаар байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь экологийн эсрэг хүний хийж буй үйлдлүүдийг олон талаас нь судлах, байгалтай харьцах үндэсний арвин уламжлалыг орчин үеийн хэв загвартай холбосон хүмүүжлийн арга аргачлал бий болгох, судалгааны дүнд тулгуурлан бүтээлч мэдлэгийг түгээснээр хүн өөрийн амьдрах орчноо эрүүл, аюулгүй байлгахад хувь нэмрээ тогтмол оруулна гэсэн суурь үзэл санааг дэмжин ажиллах явдал юм. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс суурь үзэл санааг дэмжин, нэгдсэн сайн дурын гишүүд бүхий Зөвлөх Багийг 2013 онд байгуулан ажиллаж байна. Зөвлөх багт байгал орчин, газар, бэлчээр, байгалийн нөөц, мал аж ахуй, хөдөө аж ахуй, хүн ам зүй, статистик, хууль, эрхзүй, боловсрол, санхүү, маркетинг зэрэг салбар бүрийн дадлага туршлагатай мэргэжилтнүүд багтдаг.
Бидний үнэт зүйлс - бүтээлч байдал, багийн ажиллагаа, шинийг эрэлхийлэх ба турших, мэдлэг түгээх болон үр дүнг эрхэмлэх болно.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Ногоон Экологи ТББ нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш үүсгэн байгуулагчдын суурь үзэл санааг хүндэтгэн үйл ажиллагааны чиглэлээ i) судалгаа шинжилгээ, ii) сургалт, туршилт болон iii) инноваци гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ гадаадын болон дотоодын ижил төстэй зорилго бүхий байгууллагуудтай хамтран ажиллахыг чухалчилж ирсэн. Бодлого судлалын төв, Бизнесийн амжилтын түлхүүр, MCDS, ШХА-ийн Ногоон Алт төсөл, Газар зохион байгуулалтын холбоо, Газрын харилцааны агентлаг гэх мэт байгууллагуудтай хамтран судалгааны ажлууд хийсэн. Үйл ажиллагааны бүрэлдэхүүн I-ийн хүрээнд, Монгол орны уул уурхайн болон бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал, уул уурхайн хөгжлөөс үүдэлтэй нөлөөлөл, Байгал орчны менежментийн одоогийн байдал, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын Малын эрүүл мэндийн үнэлгээ, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Бэлчээр ашиглалтын судалгаа, Аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадавхийн үнэлгээ, Зүүн бүсийн хоршоодын өнөөгийн байдлын суурь судалгаа, Зүүн бүсийн Жендерийн судалгаа зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үйл ажиллагааны бүрэлдэхүүн II-ийн хүрээнд, Бэлчээрийн менежментийн үндэсний семинар зохион байгуулах, Бэлчээр ашиглагчдын холбоодыг чадавхижуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийсэн.
Бүрэлдэхүүн III-ийн хүрээнд, Бэлчээр ашиглагчдын холбоодыг чадавхижуулах сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулах аргазүй, механизмыг боловсруулах, алслагдмал сумдад мэдлэг түгээх зайн сургалтын туршилтыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөө боловсруулах арга зүйг Газар зохион байгуулагчдын холбоо, Газрын харилцааны агентлагтай хамран зохион байгуулсан.
Цаашид хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, суралцагчдад үр өгөөжтэй мэдлэг олгох сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион явуулах, мэдлэгээ практик болгон амьдралдаа хэрэгжүүлж, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Эрүүл, аюулгүй амьдрах орчин – иргэний идэвхтэй оролцоо

Гол зорилтот бүлэг:

Хөдөө орон нутгийн иргэд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага:

Удирдах зөвлөл – 5 хүний бүрэлдэхүүнтэй, УЗ-ийн дэргэд Зөвлөх баг – 10 хүний бүрэлдэхүүнтэй.

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Алтанцэцэг, Баясгалан, Болороо, Ганболд, Оюунбилэг, Наран-Очир, Мэндбаатар, Санжмядагмаа, Должинсүрэн, Нансалмаа