Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

ganbat

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Орон нутгийн засаглалыг дэмжих санаачилга бүсийн сүлжээ (LOGIN)-ний дэмжлэгтэйгээр Удирдлагын Академи 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд “Зүүн, өмнөд Азийн улс орнуудын нийгмийн эгэх хариуцлага: туршлага, сургамж, сорилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. 
Энэ хурлаар Азийн улс орнуудад нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлж буй туршлага, тулгамдаж буй асуудал, сорилт, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд судалгаа шинжилгээний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны цаашдын зорилт зэргийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хуралд Дэлхийн Банк, Орон нутгийн засаглалыг дэмжих саначилга Швейцарийн хөгжлийн агенлагийн бүсийн сүлжээ (LOGIN), Швейцарийн хөгжлийн агентлаг,Азийн 5 орны төлөөлөгчид, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад төрийн байгууллага, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжих нь”, “Бүтээлч оролцоог хангах институцийг бүрдүүлэх нь” гэсэн хоёр салбар хуралдаантайгаар зохион байгуулагдахын зэрэгцээ хурлын төгсгөлд Дэлхийн Банкны “Монголд Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа дэд төслүүдэд олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа туршлагыг хэлэлцэх болно.