Сайн дурын оролцоотой сургууль

Burenjargal

Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдээ сур­гууль, багшид даатган, амьдралын төлөө зүтгэдэг хандлага ихэсч, хүүхдэд тавих эцэг эхийн анхаарал халамж нь эд материалын шинж­тэй болж, хүүхдийнхээ зүрх сэтгэл рүү орж, юу бодож, юу мөрөөд­дөгийг таамаглах төдий байгаа нь багш сурган хүмүүжүү­лэгч бидний сэтгэлийг зовоох болсон билээ. Чухам энэ үед Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Мон­гол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хү­рээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа нь сайшаалтай.

Манай сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” чанарын стандартын дагуу үнэлгээ хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлох сур­галтад багш, ажилчид болон нийт эцэг эхийн төлөөлөл бүхий 150 хүнийг хамруулсан бөгөөд “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хэрхэн жигд нэмэгдүүлэх вэ?” гэсэн гол санааны дор олон санаа дэвшүүлэн, сургуулийн орчин дахь тул­гамд­сан асуудлуудыг орон нутгийн байгууллага, эцэг эхийн идэвх­тэй, сайн дурын бүлгийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд шийдвэрлэхийг зорилоо.

Бид I-XII ангийн 36 бүлгийн эцэг эхчүүдэд “Сайн дурын ажилтан” болохыг уриалж, сайн дурын ажилтнаар ажиллах хү­сэлтэй эцэг эхчүүдтэй нээлттэй ярилцаж, санал бодлыг нь сонс­соны үр дүнд 30 хүний бүрэлдэхүүнтэй бага ангийн “Ирээдүйн эзэд”, дунд ангийн “Гэрэлт ирээдүй”, ахлах ангийн “Нөхөрлөл” гэсэн гурван сайн дурын бүлэг байгууллаа.

Тус бүлгүүд нь хамрах хүрээний эцэг эхчүүдтэйгээ сурагчдын өмнө тулгамдаж буй асуудлаар уулзан ярилцаж, түүнийг тодорхойлж шийдвэрлэхийн тулд цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргалаа.

Тухайлбал:

Бага ангийн “Ирээдүйн эзэд” бүлгийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бага ангийн сурагчдын бие хүн болон төлөвших, зөв дадал хэвшил эзэмших тал дээр түлхүү анхаарах, дунд ангийн “Гэрэлт Ирээдүй” бүлэг өсвөр насны хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогоос шалтгаалж (компьютер, билльярд зэрэг тоглоомонд донтох, бусдын муу ятгалганд автах... ) муу зүйлд уруу татагдахаас сэргийлэх тал дээр голлон ажиллаж байгаа бол ахлах ангийн “Нөхөрлөл” эцэг эхийн сайн дурын бүлгийн үйл ажиллагааны чиглэл нь Элсэлтийн ерөнхий шалгалт болон сургуулиа хэрхэн амжилттай төгсөх, гар утасны зохистой хэрэглээг дадал хэвшил болгох ажлыг хийж байна.

Идэвхжсэн сайн дурын гурван бүлгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулснаар сургуулийн нийт эцэг эх, сурагчид сайн дураараа, сонирхлоороо нэгдсэн өөр сайн дурын бүлэг үүсгэн, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна. Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхийн тулд олон нийтийг татан орлцуулах нь нэн чухал юм. Эцэг эхчүүд сайн дурын ажилтан болсноор зохион байгуулж байгаа сургалт бусад үйл ажиллгаанд цаг гарган идэвхтэй хамрагдах, мэдлэг хандлагаа өөрчлөх, санаачилга гарган бие даан болон хамтран ажилладаг зэрэг олон давуу талыг дурдаж болно. Иймд бид “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн хүрээнд сургууль болон орон нутгийнхаа хамааралт талуудын оролцоонд түшиглэн сайн дурын хөдөлгөөн өрнүүлэн хамтран ажиллаж, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг зорьж байна.

“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл хэрэгжснээр манай сургууль:

  • Сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, сургуулийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн санал санаачилга нэмэгдэж байна.
  • Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж бүрдэж байна.
  • Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд бүх талаар дэмжин тусалж, хяналт үнэлгээ хийж байна.
  • Сургуульд итгэх эцэг эхчүүдийн итгэл нэмэгдэж байна.
  • Нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж чаддаг, эцэг эх, сурагчдын сайн дурын бүлгүүд нэмэгдсэн зэрэг давуу талууд бий болж байна.

Цаашид:

  • Сайн дурын бүлгийн гишүүдийг чадваржуулах, үйл ажил­ла­гааг жишиг болгох
  • Түншлэгч байгууллагуудын тоог нэмэгдүүлэн, олон талт ха­рил­цааг бий болгосноор сургуулийн гаднах биеийн тамирын тал­байн орчинг сайжруулах
  • Мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмол хийх
  • Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, бусдын туршлагыг судлах
  • Сайн дурын бүлгийн тоог нэмэгдүүлэн тогтвортойгоор үйл ажиллагааг нь чиглүүлэхэд анхаарч ажиллана.

 

СУРАГЧДЫН САЙН ДУРЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

Төслийн хүрээнд боловсролын үйлчилгээний чанар хүр­тээмжийг нэмэгдүүлэх чадавхжсан иргэд, олон нийтийн бүтээлч орол­­цоо дээшилж, хүүхэд өсвөр үеийнхнийг чанартай боловсрол эзэмших, тэдний хөгжил төлөвшил, амьдрах ур чадварыг дэмжихэд орон нутгийн иргэд анхааарлаа хандуулан, сургуультайгаа байнга хамт­ран ажиллаж, эцэг эхчүүдийн сайн дурын бүлэг нь сурагчдад ч нөлөөлж, Ховд аймгийн төвдөө “Баярлалаа” цайны газраа нээн ажил­луулж байгаа, чөлөөт уран бүтээлч Б.Лхагва-Очиртой түншлэл тог­тоон, хамтран ажилласнаар “Хоггүй хотод амьдарцгаая” анх­ны ажлаа амжилттай зохион байгуулж, “Баярлалаа challenge” сурагчдын сайн дурын бүлэг байгуулагдлаа.

Цаашид “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн хү­рээнд түншлэгч байгууллага, хүүхэд, багш, ажилчид, эцэг эхийн эгэх холбоо нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд сурагчдын нөхөрлөл, бүлгүүд ч ажиллах эхлэл тавигдаж байна.