Сургалтын урилга

ganbat

Швейцарийн Хөгжлийн агентлаг (ШХА) болон Дэлхийн банк (ДБ)-ны хамтарсан санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төслийн хүрээнд “Нийгмийн Эгэх Хариуцлага”-ын туршилтын сургалт 2017 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Сургалтад оролцох хүсэлтэй ТББ-ууд өөрсдийн төлөөлөллийн хүсэлтээ aenkhtur@worldbank.org имэйл хаягаар дараах асуултуудад хариу бэлдэж 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас өмнө илгээхийг хүсье. Үүнд:

1) Танай ТББ-ын нэр, үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг(үүд)
2) Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтийн гол шалтгаан
3) Энэхүү сургалтаас сурахыг хүсч буй зүйл

Сургалтад хамрагдах хүсэлтэй хүний имэйл хаяг, утасны дугаарыг дээрх имэйл хаягаар бүртгүүлнэ үү.