СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

DornodNGO

 

2017-07-06         

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй  “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагын бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорнод аймагт “Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж байгаа билээ.  Энэ төслийн хүрээнд 2017 оны 06-р сарын 12-ний өдөр  аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөв,  Үйлчилгээ хүртэгч иргэд хамтран “НҮҮР ТУЛСАН УУЛЗАЛТ” хийж  эмнэлгийн тусламж  үйлчилгээг сайжруулах арга замыг хэлэлцэн  төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. ИОК-ын үнэлгээгээр тааруу үнэлгээ авсан үзүүлэлтүүдийн нэг нь “Эмч, эмнэлгийн ажилтны зан харилцаа, ёс зүй” –н асуудал  байсан юм. Иймд БОЭТөвийн захиргаа  эмч, эмнэлгийн ажилтнууддаа   “Ёс зүй ба сэтгэлийн хадгаламж” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтыг  “Эмнэлгийн бие даасан байдлыг зохицуулах зөвлөл”-ийн сургагч багш Л.Ширнэн удирдан явуулж өөрийгөө хэрхэн удирдах, хэцүү үйлчлүүлэгчидтэй харилцахад гаргадаг алдаа, намжаах арга,  үйлчлэх сэтгэл, зан байдал,  зайлсхийх үг хэллэгүүд, үйлчлүүлэгчийн ёс зүйг хэрхэн сахих зэрэг ойлголтуудыг өглөө. Сургалтанд төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүдээс хамрагдав.

Мөн Аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр, Орон нутгийн хөгжлийн сангаас 27,5 сая төгрөгний үнэ бүхий хүүхдийн шүдний 2 бор машин авч өгснөөр Хүүхдийн шүдний  кабинет эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болж  өнөөдөр  нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.

Үүний үр дүнд Хүүхдийн сэтгэл зүй, стандартад тохирсон шүдний кабинеттэй болж хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ хийх өргөн боломж нээгдэв.