ТББ-ын диалоги нь засаглал, нээлттэй байдал, иргэдийн оролцоо, төрийн (нийтийн) үйлчилгээн дэх нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд болон Иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй, тогтмол зохиогддог үйл ажиллагаа. “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд энэхүү арга хэмжээ хоёр сар тутам тогтмол болно.
ТББ-ын диалогийн зорилго нь ТББ-ууд хоорондоо нийгмийн эгэх хариуцлага, засаглал, нээлттэй байдал, иргэдийн оролцооны талаарх туршлагаа харилцан солилцох, мөн ТББ-уудыг салбарын яамд, холбогдох төрийн байгууллагууд болон хөгжлийн төслүүдтэй холбож, мэдээлэл солилцох боломжоор хангах зорилготой. Түүнчлэн, “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ТББ-ууд болон иргэдийн бүлгүүдэд чиглэсэн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлж байна. Энэхүү арга хэмжээ нь ТББ-уудын хоорондын хамтын ажиллагааг мөн дэмжинэ.
Диалогийн дизайн, зохион байгуулалт:
- Нэг уулзалтаар Нийгмийн эгэх хариуцлагын нэг сэдэв эсвэл нэг тодорхой асуудлыг хөндөж ярилцана
- Уулзалтын сэдвүүдийг ТББ-уудын өөрсдийн хэрэгцээ, санал дээр мөн тухайн үеийн хамгийн чухал асуудал дээр үндэслэн сонгоно.
- Үндсэн сэдвээр мэргэшсэн хувь мэргэжилтэн буюу холбогдох ТББ гол илтгэлийг тавина.
- Илтгэл, танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг, тэргүүлэгч хэлэлцүүлэгчид, ярилцлага зэрэг нь диалогийн гол бүрэлдэхүүн хэсгүүд байна.
Одоогоор сонгогдсон сэдвүүд (ТББ-ын хэрэгцээ, хүсэлтээр энэхүү сэдвүүд цаашдаа нэмэгдэнэ)
- Иргэдийн онооны картыг үйлчилгээний мониторинг хийхэд хэрхэн ашиглах вэ?
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль
- Худалдан авалтанд хэрхэн мониторинг хийх вэ?
- Холбогдох зарим нэг засаглалын төслүүд
- Хяналт, шинжилгээ, үнэлгээ болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
- Боловсролын үйлчилгээ: иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа
- Эрүүл мэндийн үйлчилгээ: иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа
- УБ хотын үйлчилгээ. иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа
- Санхүүгийн удирдлага: Иргэдийн оролцоо