Транспэрэнси Интернэшнл-Монгол ТББ

ТББ-ын хаяг: 

Оффис 1B U.A. Байр
Юнэско-гийн гудамж, 30B
Сүхбаатар дүүрэг 1-р Хороо Улаанбаатар 14230.
www.transparency.mn www.publicwatch.mn
Э.Мөнхжаргал , munkhjargal@transparency.mn

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Транспэрэнси-Интернэшнл Монгол (ТИ-М) байгууллага нь анх 2003 онд олон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий идэвхи санаачлагатай иргэдийн зүгээс авилгын асуудлыг зогсоох зорилготоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 2014 оны эхээр Транспэрэнси Интернэшнл-Глобал хөдөлгөөний албан ёсны салбарааар итгэмжлэгдсэн.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Транспэрэнси-Интернэшнл Глобал хөдөлгөөн нь Берлин хотод олон улсын нарийн бичгийн даргын газартай дэлхий даяар 100 гаруй улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Мөн дэлхийд тэргүүлэх авилгын эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Транспэрэнси Интернэшнл-Глобал хөдөлгөөний үндэсний салбарын хувьд Транспэрэнси Интернэшнл-Монгол нь Монгол улсад авилгын эсрэг чиглэлээр түүний хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээллийг дээшлүүлэн авилгыг зогсоох үр дүнтэй арга хэмжээнүүдийг боловсруулан хэрэгжүүлэх замаар авилгатай тэмцэх зорилгой. Үүний тулд Транспэрэнси-Интернэшнл Монгол байгууллага төрийн, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид иргэдийн энэхүү хичээл зүтгэлийг дэмждэгт итгэдэг ба шударга ёсны олон нийтийн шаардлага улам сайжрах ёстой. Түүнчлэн бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг өөрсдийн ил тод байдлаа үг болон үйлдэл дээрээ сайжруулан авилгын эсрэг бүгдэд хариуцлагатай байдлаар хангах ёстой гэж үздэг.

Эрхэм зорилго:

Транспэрэнси Интернэшнл-Монгол байгууллагын Эрхэм зорилго нь авилгыг хязгаарлан ингэснээрээ шударга хариуцлагатай байдлыг дээшлүүлэж нийгмийн бүх түвшний хувь хүмүүс байгууллагуудтай хамтарч ажиллан Монгол улсын нийт хүн амд эрх тэгш байдлыг бий болгох юм.

Гол зорилтот бүлэг:

Төрийн үйлчилгээ хүлээн авагчид, иргэдийн сайн дурын бүлгүүд.

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Гүйцэтгэх удирдлагын нэрс:
О.Батбаяр;
Э.Мөнхжаргал

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Кристине Хүдэтц
Г.Билгүүн
Б.Ану-дарь