Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог дээшлүүлэх хөшүүрэг, арга зам

Судалгаа хийсэн байгууллага: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Судалгаа хийсэн он: 2014

Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд манай улс 2000-аад оноос анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос үйлчилж эхэлсэн “Төсвийн тухай” шинэ хууль, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиар энэ үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ амьдрал дээр төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо бага, үр дүн муутай хэвээр байна. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулж, асуудлыг шийдвэрлах арга замыг тодорхойлохыг энэхүү судалгаа зорьсон.