Төслийн багийн гишүүдтэй уулзав.

DornodNGO

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны хамтарсан 5 хүний бүрэлдэхүүнтэй /Швейцарийн хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул хатагтай Габрейла Спирли тэргүүтэй/ баг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт доорхи төслүүдийн хүрээнд орон нутгийн удирдлагын төлөөлөл болон холбогдох талуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцох зорилгоор 6 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд  ажиллалаа.  

Дээрхи аймгуудад:

  • “Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг  Бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дэд төслүүд / Дорнод, Сүхбаатар, Хэнтий/
  • “Монгол улсын Төлөөллийн Байгууллагыг Бэхжүүлэх нь” төсөл /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/
  • “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төсөл /Дорнод, Хэнтий/
  • “Монгол Ногоо” төсөл /Хэнтий/
  • “Тогтвортой амьжиргаа III” төсөл /Хэнтий/  хэрэгжиж байна.

          Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй  “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагын бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорнод аймагт хэрэгжүүлж буй дэд төслийн явцтай танилцах үеэр  аймгийн Засаг дарга, МАСАМ төслийг хамтран хэрэгжүүлж буй ажлын хэсгийн гишүүд, Эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэгч иргэд,  Үнэлгээний багийн гишүүд, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, төслийн багийн гишүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.