Төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

DornodNGO

 “Нийгмийн Эгэх хариуцлагыг Бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Дорнод аймагт  “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” чиглэлээр дэд төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төсөл хэрэгжсэнээр Хэрлэн сумын 1, 2, 8-р багуудын эмзэг бүлгийн иргэдийн эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн төрийн бус байгууллагууд болон иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх чадавх эзэмшүүлсэн.

Дорнод аймагт хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь” дэд төслийн орон нутагт чиглүүлэгч Үндэсний төрийн бус байгууллагаар Ардчиллын Боловсрол төв сонгогдон ажилласан ба Дорнод аймгийн Иргэний Нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, “Ягаан цээнэ”, “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв зэрэг газруудтай хамтран 2017 оны 4-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл хугацаанд уг төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн тайланг хавсаргав.

Хавсралт файл: