Хил хязгааргүй алхам ТББ

ТББ-ын хаяг: 

Чингэлтэй дүүрэг. 4-р хороо. НҮБ 8/2 байр. 202 тоот
Ажлын утас: 7000-6061
Шуудангийн хайрцаг: Улаанбаатар 46A. ш/х-416
И-мейл: swb_bayar@yahoo.com; swb.ngo@gmail.com
Цахим хуудас: www.swbm.wordpress.com
Холбоо барих: Тэргүүн Н.Баярсайхан. Утас: 99724869/ 88724869

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Хил хязгааргүй алхам ТББ нь 2000 оны эхээр уул уурхайн лиценз хувь хүнд, тооны хязгааргүй олгогдож, түүнд төрийн байгууллага хяналт тавьж чадахгүй, нөөц чадавх нь хүрэлцэхгүйгээс орон нутагт уул уурхайн компани болон уугуул иргэд хоорондын зөрчил ид хүчтэй өрнөж байх үед байгуулагдсан.
Энэ үед уул уурхайн салбарын эрхзүйн орчин одоог бодвол их сул, салбарын бодлого уялдаагүйн дээр хэрэгжилт хангалтгүй байсан. Үүнээс болж компаниуд АМХЭГ-аас зөвшөөрөл авсан л бол эргэж төлөвлөгөө, тайлагнал байхгүй, ил тод нээлттэй байдал бүр сураггүй, энэ талаар иргэд ИНБ-ууд ч шаардах, хяналт тавих чадавх бүрдээгүй байсан үе.
Энэ үед зөвхөн компанитай тэмцэлдээд хуулийн хэрэгжилт шаардаад ямар ч үр дүнгүй, цаг их алддаг, компаниас гадна төр бас буруутай оролцогчийн нэг байна гэдгийг Онги голынхон хөдөлгөөнд байхдаа сайтар мэдэж авсан. Ийм учраас дан ганц байгаль орчны зөрчлөөс гадна төр болон компани хүний эрхийг хамгаалах, тэдэнд ИНБ эрхэд суурилсан хяналт тавих, шаардах замаар байгаль орчны хамгаалах, шударга ёсыг тогтоох нь зүйтэй юм гэж үзсэн.
Мөн 2003- оноос уул уурхайтай нутаг бүрт иргэний хөдөлгөөнүүд байгуулагдаж бидэнд хандаж зөвлөгөө туслалцаа ихээр авч эхэлсэн. Ингээд Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймаг тус бүрээс нэг нэг хүн, нийслэлийн 3, нийт 8 хүн ярилцаад нийслэлээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, зөвлөн тусалдаг, өргөн суурьтай үйлчилгээ үзүүлдэг болох шаардлага хэрэгцээнээс үүдэж Хил хязгааргүй алхам ТББ-ыг үүсэн байгуулсан. Үүнээс хойш дүрэмдээ 2 удаа өөрчлөлт оруулж, жил бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй гаргаж ирсэн. Энэ жил 20/20 стратеги боловсруулж байна.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллага нь байгалийн нөөцийн ашиглалт, менежементээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлийг судлах, хамгаалах, олон нийтийн засаглалын үйл явцад оролцох оролцооны эрхийг хангах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, мониторинг, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг байгууллага.[1]

[1] - Хил хязгааргүй алхам ТББ-ын 2014-2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хавсралтаас дэлгэрүүлж авч үзнэ үү

Эрхэм зорилго:

Хөдөөгийн тогтовортой хөгжлийг дэмжиж, нийгэмд шударга ёс хэвшүүлэхэд алслагдсан орон нутгийн иргэд, ИНБ-ын бодит оролцоог нэмэгдүүлж улс орондоо ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оршино[1]

[1] - Хил хязгааргүй алхам ТББ-ын 2014 оны 1-р улирлын УЗ-ийн гишүүдийн хурлаар баталсан шинэчилсэн дүрэм.

Гол зорилтот бүлэг:

Хил хязгааргүй алхам ТББ нь эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд үндсэн хоёр хөтөлбөртэй ажилладаг. Үүнд:

  • “Эрхэд суурилсан- Тогтвортой хөгжил” хөтөлбөр нь Орон нутгийн хүмүүсийн иргэний болон улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийг сайжруулах, хамгаалах, үүний дотор эрх мэдэл багатай бүлгийн эрхэд анхаарч, тэдэнд эрх, эрх чөлөөгөө эдлэх, илэрхийлэхэд нь шаардагдах мэдлэг, чадавх олгох, дэмжлэг үзүүлэх улмаар засаглалд иргэдийн оролцооны болон хөгжих эрх баталгаажихад нөлөөлөх зорилготой хөтөлбөр.
  • “Байгальд ээлтэй- Тогтвортой хөгжил” хөтөлбөр нь байгалийн нөөцийг ашиглах хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэхэд орон нутгийн иргэдийн үр дүнтэй оролцох, тасралтгүй хяналтаа тогтооход шаардагдах мэдлэг, чадавхийг тогтмол олгож, засаглалын ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг шаардахад нь хүлээн зөвшөөрөгдөх үр дүнтэй оролцооны арга хэрэгсэл, механизмуудыг бий болгож хэрэглэх замаар байгалийн нөөцийг удирдахад хүний эрхэд сурилсан хандлагыг нэвтрүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Үндсэн хөтөлбөрүүдийн хүрээнд аль болох эрх нь зөрчигдөх, зөрчигдсөн эрхээ шаардаж нэхэж чадахгүй байх эрсдэлтэй, эрх мэдэл багатай хэсэгт хүрч тэднийг мэдлэг, мэдээллээр хангах, улмаар эрх агуулагчийнх нь хувьд эрхмэдэлжүүлэхийг зорьж байна. Мөн хөгжлийн оролцогч бусад талуудын тэдэнд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар нөлөөллийн ажлууд хэрэгжүүлэхийг зорьж байна. Орон нутгийн түвшинд байгуулагдсан ТББ-уудыг чадавхижуулах ажлыг орхихгүй хийхийг хичээдэг. Энэ нь орон нутгийн түвшинд иргэд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдлүүлэх, боломжийг тэлж өгөхөд ач холбогдолтой гэж үздэг.

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага:

Удирдах зөвлөлийн гишүүд: 5

1).Ж.Баатархүү эр 
2).Н.Баярсайхан эм 
3).С.Амарсанаа эр 
4).Л.Номин эм
5).Д.Дэгдцэрэн эм

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Ажлын алба 3:
1. А.Сүхбаатар эр 
2.Ч.Энхмандах эм 
3.Ч.Мандахбаатар эр
МУИС болон ХУИС-ын сайн дурын ажилтан, оюутануудтай хамтран ажилладаг.
2010 оноос хойш үндсэн 3 ажилтантай ажиллаж, ажилчдын НДШ болон ХАОАТ зэрэг татваруудыг хуулийн дагуу төлж тайлагнаж ирсэн болно.