Худалдан авах ажиллагааны түншлэл

ТББ-ын хаяг: 

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15 хороо, Хурд хороолол 17-49 тоот,
Утас: 99082509(Отгонжаргал) 976-99282812 Батхуяг
Вэб: www.cso-pprp.com
цахим шуудан: procurementpartnership@gmail.com, b99282812@gmail.com

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

2012 оны 6 сард худалдан авах ажиллагааны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгаар “Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ байгуулагдаж, улсын бүртгэлд 2012 оны 07 сарын 02-нд бүртгэгдсэн. Түншлэл нь төрийн байгууллага болон аливаа улс төр, эдийн засгийн явцуу ашиг сонирхлоос хараат бус, нам бус, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Түншлэл нь худалдан авах ажиллагааны чиглэлээр дагнан мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудын сайн дурын, чөлөөт нэгдэл юм.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Манай байгууллага нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд түншлэгч байгууллагуудтайгаа хамтран дараахь ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Үүнд:

  • Худалдан авах ажиллагаанд /ХАА/ иргэний нийгмийн оролцоог хангахад чиглэгдсэн хуулинд өөрчлөлт оруулах, төрөөс худалдан авах ажиллагааны чиглэлээр гарч буй бодлогын баримт бичигт санал өгөх (Өөрсдийн хийсэн судалгаа, ажлын туршлагад тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулах, танилцуулга хийх ажлууд хийв. Тухайлбал: Хөндлөнгийн хяналт, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг онооны системээр үнэлэх аргачлал, Олон нийтийн оролцоотой ХАА-ны журам гэх мэт)
  • ХАА –“Нээлттэй гэрээлэлт”-н гарын авлага орчуулж холбогдох байгууллагад хүргүүлэх,
  • ХАА-ны чиглэлээр төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх /А3 гэрчилгээ/
  • ХАА болон гэрээний хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх /мониторинг/ УБ, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай “Түргэн хожил-1, 2/ ,
  • Гадаадын хандивлагч байгууллагын дэмжлэг тусламжтайгаар өөрийн байгууллагын техник хүний нөөцийг чадавхжуулах,
  • Хөгжиж буй орнуудтай өөрийн байгууллагын туршлага хуваалцах. /Өмнөд солонгосын Гимчеон хотод “ түргэн хожил 1-2” төслийн талаар/, ХАА –ны чиглэлээр төрийн байгууллагууд, үнэлгээний хороонд оролцох, зөвлөгөө өгөх
  • Худалдан авах ажиллагааны зарчим, иргэд ба ИНБ-ын зүгээс хяналт тавих аргачлал боловсруулж иргэдэд хүргэсэн гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэв.

Эрхэм зорилго:

Түншлэлийн алсын хараа нь “татвар төлөгчдийн мөнгө, ард түмний баялаг зориулалтын дагуу, үр ашигтай, хэмнэлттэй зарцуулагддаг; иргэд нь төрөөс чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авах боломж бүрдсэн нийгэм” байна.

Түншлэлийн эрхэм зорилго нь иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох замаар Засгийн газрын худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломж бүрдсэн, үр дүнтэй, хэмнэлттэй, хариуцлагатай болгоход хувь нэмрээ оруулахад оршино.

Гол зорилтот бүлэг:

Худалдан авах ажиллагаагаар мэргэшиж буй иргэд, байгууллагууд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөл (Худалдан авах ажиллагааны Тунхаг бичигт нэгдсэнээр Түншлэгч болно. Тунхаг бичгийг манай интернэт дэх хаягаас үзнэ үү.)

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Тэргүүн: Отгонжаргал (Худалдан авах ажиллагааны үндэсний зөвлөх)

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Батхуяг (Авто замын зөвлөх инженер, Социологич)
  • Жавхлан (Санхүүч, МУИС-ын багш)
  • Лхагва (Санхүүч, Төсвийн мэргэжилтэн асан, ИНБ-ын Хөвсгөл аймгийн манлайлагч, Түншлэлийн зохицуулагч)
  • Энэбиш (Түүх, нийгэм судлалын багш асан, ИНБ-ын Өмнөговь аймгийн манлайлагч, Түншлэлийн зохицуулагч)
  • Ганцэцэг (Эрх зүйч, ИНБ-ын Өвөрхангай аймаг дахь манлайлагч, Түншлэлийн зохицуулагч)