Хэрэгжилтийн багийн гишүүд Зөвлөн туслах ажлын талаар саналаа солилцов

Burenjargal

“Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Өвөрхангай аймаг, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг 10 ЕБС-даа хэрэгжүүлж байна. Дэд төслийн хүрээнд орон нутгийн төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд баг болж дэд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах, тогтвортой байдлыг хангах, боломжийг эрэлхийлж, олон нийтэд мэдээлэл түгээх чиглэлүүдээр хамтран ажиллаж байна. Уг багийн нэг нь “Хэрэгжилтийн баг” бөгөөд тэд хариуцан авсан сургуулийнхантайгаа хамтран ажиллах, зөвлөн туслах, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд зөвлөн тусалж байна.

Энэ сарын 10 нд БХАН-ийн төслийн багийн гишүүд “Хэрэгжилтийн баг”-ийн гишүүдтэй уулзаж сургуулиудын дэд төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлсээ харилцан ярилцаж дэд төслийн дунд хугацааны үйл явцын талаар саналаа солилцлоо.