Хүний хөгжил, Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх ТББ-уудын сүлжээ

ТББ-ын хаяг: 

Б.Алтанчимэг-Ерөнхий зохицуулагч
Email: ag232616@yahoo.com
FB: Hd/Rh/r NGOs Network Хүний хөгжил, НҮЭМ, Эрхийн ТББ-уудын сүлжээ
FBgroup: RH NGO*s Network (Хүний хөгжил, НҮЭМ/ Эрх ТББ-уудын сүлжээ )
Tel: 976-93090506/976-88784388

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Монголын 16 томоохон ТББ-ууд Монгол улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхны хөтөлбөр хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор уг хөтөлбөрийг дэмжиж ажилахаар үүсгэн байгууллагдсан. НҮБХАС сүлжээний үйл ажиллагааг дэмжиж ирсэн.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх ТББ-уудын сүлжээ. 2001 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан, 8056803 регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн боловсрол, хүний эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний хөгжлийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг 25 гишүүн байгууллагатай. Нийт хүн ам, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, биеэ үнэлэгч, өсвөр үе залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амд чанартай, хүртээмжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд үндэсний хэмжээнд дэмжлэг болж, төр иргэнийг холбон ажиллах үндсэн зорилготой сүлжээ байгууллага юм. НҮБХАС-ын санхүүжилтээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Сүлжээний гишүүн байгууллагууд нь ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт мэдлэгийг үндэсний хэмжээнд түгээхэд Глобаль сангийн санхүүжилттэйгээр үндсэн үүрэг гүйцэтгэсэн.

Сүлжээний гишүүн байгууллагууд:

  1. Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн
  2. Мари Стопс
  3. ЛЭОС
  4. МГБССН
  5. ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан
  6. Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо
  7. МУЗН
  8. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
  9. Хөдөөгийн Эмэгтэйчүүдийн Хөгжлийг Дэмжих Сан
  10. Өсвөр үе ирээдүй төв
  11. Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо
  12. Тэргэнцэртэй Иргэдийн Холбоо ТББ
  13. ЛГБТ төв ТББ
  14. Гүнж төв
  15. Залуусын Эрүүл мэнд төв
  16. Чингэлтэй дүүргийн ХБИРгэдийн холбоо
  17. Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ
  18. Хамтдаа төв
  19. Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг
  20. Хөгжлийн Хэлхээ төв
  21. Монгол зөн
  22. Энэрэлийн түүчээ ТББ
  23. “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ
  24. Итгэл Шүтээн ТББ
  25. “АВАМ” Тува эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ

Эрхэм зорилго:

Монгол улсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн аж байдлыг сайжруулахад сүлжээний хамтын үйл ажиллагаагаар хувь нэмэр оруулах зорилготой.

Гол зорилтот бүлэг:

Нийт хүн ам, хөдөлдгөөнт хүн ам, ХБИ, Бэлгийн цөөнх, Биеэ үнэлэгч, Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид, Өсвөр насныхан, залуус.

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөл-Сүлжээний гишүүн байгууллагуудын 5 удирдлагаас бүрдсэн баг. Сүлжээний 25 гишүүн байгууллагуудын хамтын хүчээр зөвхөн БЗДХ,ХДХВ,ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хязгаарлагдахгүйгээр хүний эрх, хүчирхийлэл, засаглал, хяналт үнэлгээний чиглэлээр өргөн хүрээнд багаар ажиллах хүн хүч, техникийн бүрэн чадавхитай.

Гишүүн байгууллагын удирдлагууд + 1 байгууллага доод тал нь 3 ажилтантай. 75-120 ажиллах хүч.

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Сүлжээний ерөнхий зохицуулагч, Сүлжээний нарийн бичиг