Хөвсгөл аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл

ТББ-ын хаяг: 

ИНБЗ-ийн тэргүүн Г.Цээпил
Цахим хаяг tuurain_tamga
Утас: 99382050, 89222050

ИНБЗ-ийн гүйцэтгэх захирал:Б.Лхагваа Мөрөн сум 1-9-11
Цахим хаяг:lkhagvaa_888@yahoo.com
Утас 88743951, 99387188

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

2011 оны 4 дүгээр сарын 18 нд Хөвсгөл аймагт идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 13 ТББ нэгдэж байгуулагдснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 5 жил үйл ажиллагаа эрхэлж байгаа Нийгэмд үйлчлэх ТББ.2016 оны 4 дүгээр сарын 18 нв 5 жилийн ойгоо хийж, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд түгээсэн

Байгууллагын тухай товч хураангуй : 

Хөвсгөл аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл нь анх 2011-оны 01 дүгээр сарын 27-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагаар сууриа тавьж, улмаар бие даасан байдлаа хадгалах зорилгоор 2011-оны 4-р сарын 18-нд албан ёсоор ТББ-уудын өөрсдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Б корпусын 3-р давхарт байрладаг. Эдийн засаг, нийгмийн бүх салбарыг хамарсан нийгэмд үйлчлэх үйл ажиллагаанаас гадна байгаль орчныг хамгаалах чиглэлийн иргэний оролцоотой, хууль, журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих, хуулийн төсөлд санал өгөх иргэд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг, одоогоор 39-н ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, иргэн, төрийг холбох гүүр болохыг зорьсон нийгэмд үйлчлэх нэгдсэн ТББ байгууллага юм.

Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн буюу Удирдах зөвлөлийн дарга Г.Цээпил, гүйцэтгэх захирал Б.Лхагваа, удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй, 39 ТББ гишүүн байгууллагатай, гишүүн байгууллагуудын удирдлагууд төрөл бүрийн инженер, эдийн засагч, ня-бо, орчуулагч, эрх зүйч, биологич, эмч, багш, сэтгүүлч мэргэжилтэй. Байгууллага тус бүрийн болон Хөвсгөл аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн товч үйл ажиллагааг харуулсан бичлэгийг хавсаргав. Хамрагдсан ТББ-ууд өөр өөрийн бие даасан чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна томоохон мониторинг, судалгаа, хэлэлцүүлэгийн арга хэмжээг хамтран гүйцэтгэдэг. Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл нь үйл ажиллагаа эрхлэх ажлын өрөө, техник, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслэлээр хангагдсны гадна томоохон үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Иргэний танхимд явуулдаг. Бие даасан тамга тэмдэг, бланк, хэрэглэдэг хуулийн итгээд ба аймгийн санхүү, татварын байгууллагад жил, улирлын тайлангаа тогтмол өгдөг, нийгмийн хариуцлагатай байгууллага юм

Эрхэм зорилго:

Аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн үндсэн зорилго нь:

  • Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хамтран ажиллах хүсэл, эрмэлзлэлтэй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн, тэдний чадавхийг бэхжүүлэх, ТББ болон иргэдэд хууль эрх зүй, оролцоо хандлагын сургалт явуулах, үнэн бодит мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Төрийн байгууллагуудтай хамтран тэдний үйл ажиллагаа болон хууль эрх зүйн хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, орон нутгийн шийдвэрийн төсөл боловсруулахад оролцох, хамтын санал дүгнэлт гаргах
  • Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн Иргэдийн нийтийн хурал, засаг захиргааны байгууллагад иргэдийн санаа бодлыг хүргэх, орон нутгийн төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлж хэвшүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгоход иргэд, ТББ-ын оролцоог хангах, чадавхижуулах, захиргааны байгууллагаас гарч буй шийдвэр, бодлогод нөлөөлөхийн төлөө олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Иргэд, олон нийтийн хүний эрхийн болон байгаль орчныг хамгаалах хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний сайн дурын идэвхи оролцоог нэмэгдүүлэхийн төлөө төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, ардчилал, шударга ёсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах зорилготойгоор ажиллаж байна.

Гол зорилтот бүлэг:

Иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Тэргүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүн

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 38 ТББ-ын тэргүүн, салбар бүрт ажиллаж байсан, эмч багш,төрөл бүрийн инженер, эрхзүйч, орчуулагч, үйлдвэрлэлийн техниологич