Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн

ТББ-ын хаяг: 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Хүрээ хотхон, 23-р байр, 4-1 тоот
Утас: 88101699
Цахим шуудан: khuvsguldalainezed@yahoo.com
Вэб хуудас: baigaliorchin.mn
Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгонд салбартай

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг бүхий Хатгал тосгон, Ханх сумын төр, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, нутгийн иргэдийн хооронд Хөвсгөл нуурыг ашиглах асуудалтай холбоотой үүссэн маргааныг зуучлалын арга механизмаар зохицуулж, олон талуудын хооронд Хөвсгөл нуурыг хамгаалах хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллуулж, энэхүү үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах үүднээс манай ТББ 2005 онд анх нутгийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан түүхтэй.

Байгууллагын тухай товч хураангуй : 

Манай байгууллага “Тогтвортой хөгжил”, “Иргэдийн оролцоо-иргэний хөдөлгөөн”, “Экологийн засаглал”, “Ногоон од”, “Нийтийн эрх ашгийн нэхэмжлэн хамгаалал”, “Нийгмийн хариуцлага” гэсэн 6 үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийнхээ хүрээнд 20 гаруй төслийг бие дааж болон бусад байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Эрхэм зорилго:

Тус ТББ нь иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл нуурын сав газрын унаган төрхийг хэвээр хадгалж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах эрхэм зорилготой болно.

Гол зорилтот бүлэг:

Хөвсгөл нуурын байгалийн нөөцийг эзэмшиж ашиглаж хамгаалдаг нутгийн иргэд, тухайн газар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг жуулчны компаниуд болон орон нутгийн төр, засаг.

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөлийн 5, Хяналтын Зөвлөлийн 3 гишүүн, Тэргүүн 1, Гүйцэтгэх захирал 1

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Түүх-газар зүй, хими-биологийн багш, хуульч, сэтгүүлч, программ хангамжийн мэргэжилтэй судалгаа, мониторинг, сургалт, нөлөөлөл, стратегийн өмгөөлөл, коммуникацийн чиглэлээр мэргэшсэн орон тооны 3, сайн дурын 5 ажилтан болон орон нутагт идэвхтэй ажилладаг 89 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.