Хөвсгөл далай ээж нийгэмлэг

ТББ-ын хаяг: 

Хөвсгөл аймаг мөрөн хот, 8-р баг. УЦУОШГ, Ш/х: Хөвсгөл Мөрөн Ш/х-665
Цахим шуудан: J_Oyunmaa@yahoo.com

Тэргүүн Ж.Оюумаа -2006 оноос тэргүүнээр жиллаж байгаа

Гүйцэтгэх захирал-Д.Лхагвацогт -үүсгэн байгуулагч

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

1998 онд Хөвсгөл аймгийн Хатгалд Хөвсгөл нуур, түүний орчмын байгалийг хамгаалах, судалгаа хийх, ард иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, тэдэнд сургалт мэдээлэл хийх зорилготой байгуулагдсан.

Байгууллагын тухай товч хураангуй : 

  • 1998 онд байгуулагдаж, дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэж ирсэн.
  • 2004 оноос үйл жиллагаагаа өргөжүүлж, түүх соёлыг хамгаалах ажлыг хийж, улсын тусгай хамгаалалтанд орсон Уушигийн өвөрийн буган чулуун хөшөөний цогцолборыг БСШУЯ-тай гэргээгээр хамгаалж, сурталчилж ирэв.
  • 2006 оноос Үйл ажиллагаандаа сайн засаглалыг хөгжүүлэх, авилга хүнд суртлын эсрэг үйл ажиллагаа явуулж эхлэв.
  • 2009 онд Хөвсгөл аймгийн авилга хүнд суртлын эсрэг сүлжээ байгуулж, толгой байгулулагаар нь ажиллаж эхэлсэн.
  • 2010 онд Хөвсгөл аймагт МБОИЗ-ийн салбар зөвлөл, 2012 оноос Хөвсгөл аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийг байгуулах ажлыг санаачлан манай байгууллагын тэргүүн анхны тэргүүнээр ажилласан.
  • 2012 онд МБОИЗ-өөс зохион байгуулагдаг “Эко элч” наадмаас “Түүх соёлыг хамгаалагч шилдэг байгууллага”-аар шалгарсан.
  • 2009-2015 онуудад МУИС, БОНХЯ-ы захиалгаар Хөвсгөл, Завхан аймгуудын нэн ховор, ховор ургамал, цөлжилтийн судлагаа хийсэн.
  • 2011-2015 онд НҮБ-ын Хүхдийн сангийн “Ус ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төслийг Хөвсгөл амйгийн 22 суманд туршилт төслийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, шийдвэр гаргуулав.
  • 2014 оноос “Үнэдсний хэмжээний “Ил тод байдлын түншлэл” ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, ТУЗ-ийн гишүүн байгууллага болсон.

Эрхэм зорилго:

Байгаль, түүх соёлыг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэхэд иргэд төрийн байгууллагатай үр дүнтэйгээр түншилж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, иргэний нийгмийн байгууллагыг зөв үнэлэмжийг бий болгох

Гол зорилтот бүлэг:

Иргэд, байгаль орчин, түүх соёлын болон төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд

Удирдлага ба гүйцэтгэх алба : 

Байгууллагын дээд удирдлага: Удирдах зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй .

УЗ-ийн дарга: Ж.Оюумаа

Гишүүд:

  • Ж.Цээпилмаа-газар зохион байгуулагч
  • Б.Доржготов-Олон улсын харилцаа, улс төр судлаач
  • Д.Цээпил-Дулаан инженер, улс төр, эдийн засагч
  • Д.Цогбадрах-математикч, улс төрч

Гол гишүүд, мэргэжилтнүүд: 

Тэргүүн Ж.Оюумаа-биологийн ухааны доктор. Байгаль хамгаалах чиглэлээр 20 гаруй жил төрд ажилласан. Судалгаа, сургалт, сайн засаглалын үйл ажиллагааг удирдан явуулдаг.

Гүйцэтгэх захирал Д.Лхагвацогт -Төр олон нийтийн байгууллагад 20 гаруй жил ажилласан. Улс төр судлаач мэргэжилтэй. Олон нийтийг зохион байгуулах, олон нийтэд үгээ хүргэх, нөлөөллийн ажлыг удирдан явуулдаг.

Албаны ажилтан:

  • Н.Билэгтуяа- Экологич мэргэжилтэй. Судалгаа, сургалтын ажлыг зохион байгуулдаг. Тус байгууллагад МУИС-ийг төгсөөд ирж, 4 жил ажиллаж байна.
  • Л.Дөлгөөн-аялал жуулчлалын менежер-2006 оноос 10 жил тус байгууллагад ажиллаж, байгаа, түүх соёл хариуцдаг, ба сайн засаглал, иргэдийн оролцооны чиглэлээр байнга хамтран ажилладаг.
  • И.Уранчимэг-GIS –газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн. Судалгаа, мэдээлэл боловсруулалтын ажлыг хариуцдаг. 2011 оноостус байгууллагадажилласан.
  • Л.Өрлөгмаа-Менежментийн мэргэжилтэй. Судалгаа, олон нийттэй харьцах, сургалт зохион байгуулах ажлыг хариуцдаг. 2015 оноосажиллаж байгаа.