Цахим семинар болов.

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
DornodNGO

Орон нутгийн ИНБ-уудын дунд “ИРГЭНИЙ НИЙГМИЙН МАНЛАЙЛАЛ, АСУУДЛЫН ШИЙДЛИЙГ ХАМТДАА” сэдвээр ээлжит цахим семинарыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Цахим семинарт Дорнод аймгийн ИНБ-уудаас нийгмийн хариуцлагын асуудлаар төрийн байгууллагуудтай ажиллаж буй талаар ИНБ-уудын зөвлөлийн дарга, ЛЭОС-ийн аймгийн салбарын тэргүүн Д.Бүжин, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн мастер, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, “Хөгжлийн төлөө бүтээлч санаачлага” ТББ-ын тэргүүн C.Вандансүрэн, ИНБ-уудын сургалт, мэдээлэл хариуцсан ажилтан Н.Оюунханд, ИНБ-уудын хяналтын хорооны гишүүн, “Төвшин амьдрал сургалт мэдээллийн төв” ТББ-ын тэргүүн Д.Ариунсанаа, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, ИНБ-уудын зөвлөлийн УЗ-ын гишүүн, “Ногоон хөгжил-иргэдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Р.Баасанжав нар танилцуулга хийж бусад аймгуудын төрийн бус байгууллагуудтай туршлагаа хуваалцлаа.

Орон нутгийн   ИНБ-уудыг чадавхижуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр  чухал хувь нэмэр оруулж байгаа Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийлье.