"Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах” дэд төслийн эхний шатны үр дүнтэй танилцав.

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
DornodNGO

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төслийн хүрээнд Дорнод аймгийн ИНБ-уудын зөвлөлөөс орон нутагт хэрэгжүүлсэн “Дорнод аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах” дэд төслийн эхний шатны үр дүнтэй танилцах "Иргэдийн оролцоо II" төслийн баг, Чойбалсан сумын 15 сургагч багшийн хамт 2018 оны 05-р сарын 13, 14-ны өдрүүдэд  аймгийн төвд хүрэлцэн ирж төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг үйл ажиллагаанд Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн аймгийн салбарын тэргүүн, ИНБ-ын зөвлөлийн дарга Д.Бүжин, ЛЭОС-ийн аймгийн салбарын УЗ-ийн гишүүн Н.Оюунханд, Д.Оюунхүү, Эмнэлэгийн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга С.Оюунчимэг, “Төвшин амьдрал сургалт судалгааны төв”-ийн тэргүүн Д.Ариунсанаа, БОЭТ-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Х.Ууганцэцэг нар төслийн талаар танилцуулга хийлээ. Чойбалсан сумын сургагч багш нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье!