Үйлчилгээ үзүүлэгчдийн өөрсдийн үнэлгээг хийлгэв

DornodNGO

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,2,8-р багт хэрэгжиж байгаа “Зорилтот бүлгийн иргэдийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх” дэд төслийн багаас өнөөдөр БОЭТөвийн сургалтын танхимд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын удирдах ажилтан, эмч, сувилагч, асрагч нарыг оролцуулан Иргэдийн онооны аргын 3 дахь бүрэлдэхүүн хэсэг болох “Үйлчилгээ үзүүлэгчдийн өөрсдийн үнэлгээ”-г хийлгэв. Уг үнэлгээний ажилд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Ягаан цээнэ ӨЭМТ, Мянган жаргалан ӨЭМТ-ийн 100 гаруй ажилтан, ажиллагсад хамрагдав.

Иргэдийн онооны картын үйл ажиллагаа нь:

  1. Анхан шатны бэлтгэл ажил
  2. Орц гарцыг хянах матриц
  3. Үйлчилгээ хүртэгч иргэдийн онооны карт
  4. Үйлчилгээ үзүүлэгчдийн өөрсдийн үнэлгээ
  5. Үйлчилгээ хүртэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн нүүр тулсан уулзалт
  6. Хэрэгжилтийн хяналт гэсэн 6 гол шатанд хуваагдан явагдана.