Үр дүнгийн тайлан - уулзалт

DornodNGO

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны “МУ-д нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,2,8-р багийн 234 иргэдээс авсан онооны картын давтан үнэлгээний дүнг танилцуулах, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын үр дүнг баталгаажуулах зорилгоор төслийн “ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН-УУЛЗАЛТ”-ын ажиллагаа 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо.

Уг үйл ажиллагаанд орон нутгийн төрийн байгууллагын зүгээс Аймгийн ЗДТГ-ын НХ-ийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Алтанцэцэг, Хэрлэн сумын 1-р багийн засаг дарга Р.Энхцэцэг, Хэрлэн сумын 2-р багийн ажлын алба, Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл болох аймгийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ын дарга Д.Энхтуяа, БОЭТ-ийн захирал Д.Должин нар холбогдох ажилтан нарын хамт, “Ягаан цээнэ”, Мянган Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тус тус оролцсон. Мөн төслийн зөвлөх, Хөгжлийн төлөө Бүтээлч санаачлага ТББ-ын тэргүүн С.Вандансүрэн болон үйлчилгээ хүртэгч иргэдийн төлөөлөл болох Хэрлэн сумын 1,3,8-р багийн иргэд, аймгийн  Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, нийт 52 хүн оролцлоо.