“Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт сургалт

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
ganbat

 

Дэлхийн банкны захиалгаар “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт богино хугацааны сургалтыг 2017 оны 11 дүгээр сард хоёр удаа Удирдлагын Академи дээр зохион байгуулах гэж байна. Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.

Сургалтын үндсэн зорилго нь:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд орон нутаг дахь төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Сургалт зохион байгуулах хугацаа:

  • Эхний ээлжийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Уг сургалтанд Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Завхан, Архангай зэрэг аймгуудаас нийт 25 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
  • Хоёр дахь ээлжийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Тус сургалтанд Улаанбаатар хот болон Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Булган зэрэг аймгуудаас нийт 25 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.

Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:

Үндсэн шаардлага:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй байх
  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой байх
  • Сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх

Нэмэлт шаардлага:

  • Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт болон Нийгмийн бодлогын хэлтэст ажилладаг байх эсвэл,
  • Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл,
  • Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн багш, удирдах ажилтан байх

Бүрдүүлэх материал:

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (өргөдөл татаж авах)
  • Цаашдын төлөвлөгөө (сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа практикт хэрхэн ашиглах тухай)

Сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын Академи, Мэргэжил дээшлүүлэх Институтын байр, 205 тоот өрөө.

Сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны дотор холбогдох материалуудыг доорх цахим шуудан эсвэл онлайн линк хаягын аль нэгийг сонгон ирүүлнэ үү.

И-мэйл: mungunchimeg@naog.gov.mn

Онлайн линк: https://goo.gl/forms/IKZ4xBrd9JLKMhRr1

Холбоо барих утас: 70132091, 99022234