“ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
DornodNGO

 

2018.11.04

Хэрлэн суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гүйцэтгэсэн “Чойбалсан хотын явган хүний замыг нэмэгдүүлэх” /Хэрлэн сумын 6,4,7,10-р багт/ болон “аймгийн төвд хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай 1,2,3,6,7 дугаар багт нэмж байгуулах“ ажлуудын чанар, үр дүн гэрээний шаардлагад нийцсэн эсэхэд  хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор “Ил тод байдал, төсвийн хариуцлага” сэдэвт   зөвлөлдөх уулзалтын ажиллагааг ЛЭОС-ийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 11-р сарын 01-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн ЗДТГазар, ИНБ-уудын зөвлөл, “Төвшин амьдрал” ТББ  хамтран ажиллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт: 

  • Аймгийн ИТХ
  • Аймгийн ЗДТГазар
  • Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
  • Хэрлэн сумын ИТХурал
  • Хэрлэн сумын ЗДТГазар
  • Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Орон нутгийн өмчийн газар
  • “Гэрэл сэтгэмж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
  • Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Хэрлэн сумын 2-р багийн ажлын алба
  • Хэрлэн сумын 3-р багийн ажлын алба
  • “Төвшин амьдрал” ТББ
  • “Дэлгэрэх” клуб“
  • “Дорнод” ТВ
  • “Талын сувдан гүүр” ТББ
  • Иргэний зөвлөл
  • Эмэгтэйчүүдийн ТББ-уудын сүлжээ
  • БОЭТ-ийн ахмадын зөвлөл
  • МХБИ Үйлдвэрчний эвлэлийн холбооны аймгийн салбар
  • Нүүдлийн номын сан сургалтын төв зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 31 хүн оролцлоо.

       Үйл ажиллагаа:

ЛЭОС-ийн танилцуулга  болон хэлэлцүүлгийн зорилго, төсөл хөтөлбөрийн талаар  ЛЭОС-ийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч Д.Бүжин мэдээлэл хийж, оролцогчдыг танилцуулсан.

 Дорнод аймгийн ЛЭОС-ийн аймгийн салбарын мониторингийн багаас ИНБ-уудын зөвлөл, ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Авлигаас урьдчилан сэргийлэх хяналтын зөвлөл, “Гэгээн Шонхор” ТББ, “Дэлгэрэх” клуб, МХБИҮЭХ-ны Дорнод аймаг дахь зөвлөл, Хэрлэн сумын 1, 2,7 -р багийн иргэдтэй хамтран Хэрлэн суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гүйцэтгэсэн “Чойбалсан хотын явган хүний замыг нэмэгдүүлэх” /Хэрлэн сумын 6,4,7,10-р багт/ болон “Аймгийн төвд хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай 1,2,3,6,7 дугаар багт нэмж байгуулах“ ажлуудын чанар, үр дүнг иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн хяналт үнэлгээний ажлыг 2018 оны 10-р сарын 08-ны өдрөөс 10-р сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан мониторингийн  ажлын талаар танилцуулга хийсэн.

Үүнд:

  •  “Чойбалсан хотын явган хүний замыг нэмэгдүүлэх” ажилд хийсэн мониторингийн ажлын танилцуулгыг ЛЭОС-ийн аймгийн салбарын удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюунханд,
  • “Хэрлэн сумын 1, 2, 3, 6, 7-р багуудад хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбай нэмж байгуулах” ажилд хийсэн мониторингийн ажлын танилцуулгыг ИНБ-уудын зөвлөлийн тэргүүн Д.Бүжин нар хийж оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн.

Төсвийн ил тод байдал, хариуцлагыг сайжруулах талаар мониторингийн багаас гаргасан “Зөвлөмж”-ийн төслийг “Төвшин амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Ариунсанаа танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд Хүүхдийн тоглоомын талбайн MNS/SO-9001:2016 стандартын талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултанд хариулсан.

Хэрлэн суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гүйцэтгэсэн ажлууд болон худалдан авах ажиллагаа, тендерийн шалгаруулалтын талаар оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон. Үүнд:

  • Тендерт оролцож байгаа байгууллагууд олон улсын болон үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудын дагуу ажлаа гүйцэтгэх, үүнд мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавих хэрэгтэй
  • Хэрлэн сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хүүхдийн тоглоомын талбайн ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл авч чадаагүй, мэдээлэл ил тод биш байна
  • Гэр хороололд тавигдаж байгаа хүүхдийн тоглоомын талбай нь байшингууд дунд тавигдаж байгаа тоглоомын талбайнуудаас чанарын хувьд арай тааруу хийгдэж байна
  • Мэдээлэл ил тод биш байна, тендерийн урилгыг өмнө сонинд тавьж зарладаг байсан бол, одоо тавигдахаа больсон, хэдийгээр худалдан авалт цахимд шилжсэн боловч хүн амын хэдэн хувь нь үүнийг олж мэдэх боломжтой болохыг тооцоолох хэрэгтэй
  • Гэр хороололд тавигдсан явган хүний замын ажлын чанар тааруу байсан, дараа онд нэмж нийгдэх тул анхаарах хэрэгтэй байна.
  • Үнэлгээний ажлаар ганцаарчилсан ярилцлага хийж явахад багийн ажлын албаны ажилтан нар өөрийн баг дээр хийгдсэн худалдан авах ажиллаганы талаар маш хангалтгүй мэдээлэлтэй байна,
  • Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудаас хамтарч явган хүний зам дээр үнэлгээний ажил хийж байгаа, дүгнэлт гарсан хойно хамтарч ажиллана
  • Бараа, ажил, үйлчилгээ, төсөл, арга хэмжээ хийгдэж дууссаны дараа биш явцын хяналтыг иргэд, ИНБ-уудын зүгээс хийж байх хэрэгтэй байна.
  • Тендерээр хийгдэх ажлуудын төлөвлөлтийг хийх үеэс нь эхэлж тухайн ажлын стандартыг эхэлж гаргах хэрэгтэй
  • Тендерээр хийгдсэн ажлуудыг ганцхан орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцаж авч байгаа нь тухайн байгууллагын ачаалал их болж байна, тийм учраас ялангуяа нийтийн эзэмшлийн газар буюу айл өрхийн гадна хийгдэж байгаа ажлуудыг төслийн үр шимийг хүртэж байгаа хэрэглэгч нарт хариуцуулах
  • Хүүхдийн тоглоомын талбайн тоглоомын чанар тааруугаас гадна,  хүүхдүүд өөрснөө тоглож байгаад эрэг боолтыг нь авах, санаатай эвддэг учраас уг ажлыг хүлээлгэж өгөхдөө тухайн орчны хүүхдүүдийн төлөөллийг байлцуулж, мэдээлэл өгч байх
  • Хүүхдийн тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбай тусдаа байх хэрэгтэй
  • Худалдан авах ажиллагааны тухай хууль болон ОНХС-ийн журмын хэрэгжилтэнд ЛЭОС болон ИНБ-ууд мониторинг хийсэн нь цаг үеэ олсон сайн ажил болсон байна. Саяхан аймгийн 2019 оны үндсэн чиглэл батлагдсан, явган хүний зам болон хүүхдийн тоглоомын талбай шинээр нэмэгдүүлнэ гэж орсон, тийм учраас эндээс гарч байгаа дүгнэлт зөвлөмжийг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулах хэрэгтэй
  • Аймаг, сумын ИТХ иргэдтэйгээ хамтраад хяналтаа сайн тавих хэрэгтэй. Бидэнд энэ талаар сайн туршлага байгаа. Өмнө нь Хэрлэн сумын ИТХ-ын дэргэд ХҮОНЗ ажиллаж байх үед тендерийн ажлын явц болон хэрэгжилтийг үнэлж дүгнэдэг байсан, 2016 оноос хойш энэ ажил хийгдэхээ больсон.
  • ОНХС-ийн хөрөнгөөр Хэрлэн суманд хийгдсэн 15 сая төгрөгний Хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил маш хангалттгүй болсон, хариуцлага тооцох хэрэгтэй. Хүүхдийн нэр барьж бизнес хийхээ болих хэрэгтэй, тэр тусмаа компаниуд ашиг харахгүй нийгмийн хариуцлагын үүднээс хийж өгөх хэрэгтэй
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг нь 14 хүртэлх насны бүх хүүхэд тоглох боломжтой олон төрлийн чанартай тоглоом байх ёстой, гэтэл цэцэрлэгийн 3-5 насны хүүхэд тоглох, цөөн тооны тоглоомыг чийрэгжүүлэлтийн хэрэгсэлтэй хамтад нь ихэвчлэн тавьж байна
  • Цаашид хүүхдийн тоглоомын талбайн төсөвлөлтөнд анхаарах хэрэгтэй байна, нэгдсэн нэг стандарттай байх, хүн хүн өөрийнхөө бодлоор хийдгийг болиулах
  • Хүүхдийн тоглоомын талбай байгуулсан ажлын зардал болон тоглоомын үнийн талаар иргэдэд мэдээлэл өгөх,
  • Тендерийн ажил хүлээн авах комисст багийн  нийгмийн ажилтан нарыг оролцуулдаг болох
  • Зөвлөмжийн дагуу тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байна
  • Иргэд, ИНБ-уудын зүгээс тендерээр гүйцэтгэсэн ажлуудад хяналт үнэлгээ хийх ажлыг тогтмолжуулах хэрэгтэй. 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд хяналт үнэлгээний ажлын хүрээнд 300 иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга, ашиглагч байгууллага болон иргэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага, ажлын хэсгийн гишүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт, төрийн болон хувийн хэвшил, иргэдийн  дунд зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэг зэрэг ажлуудын дүгнэлтэд тулгуурлан гаргасан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахаар боллоо.