“ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ БОГИНО СУРГАЛТЫН УРИЛГА

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
altangerel

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилттай “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2015-2019 онд 10 аймаг (Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод), нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017 онд иргэний нийгмийн хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, төв болон орон нутгийн удирдлагын түвшинд төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор үе шаттай сургалтууд зохион байгуулж байна. 
Энэ удаад “Хөндлөнгийн Үнэлгээ” сэдэвт богино хугацааны сургалт 2018 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд тус бүр хоёр өдрийн хөтөлбөрөөр /хоёр удаагийн давтамжтай/ Скай Плаза Бизнес Төвийн Б хурлын танхимд 08.30-17.00 цагт зохион байгуулна. 
Сургалтын үндсэн зорилго нь: 
• Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршино. 
Сургалтын зорилтот бүлэг:
• Сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа бодит үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй ТББ, болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын төлөөлөл 
• Улаанбаатар хотоос оролцох боломжтой /Жич: орон нутгийн оролцогчдыг 2018 оны 06-09 дүгээр саруудад бүсчилсэн сургалтад нээлттэй зараар урин оролцуулна./
Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:
Үндсэн шаардлага:
• Төрийн бус байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж буй, цаашид бодлогын үнэлгээ, судалгааны ажилд оролцох хүсэлтэй; эсвэл 
• Төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их, дээд сургууль, коллежид ажилладаг байх
Сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс 2018 оны 5 дугаар сарын 24-ны 14.00 цаг хүртэл цахим линкээр бүртгүүлнэ үү. Суралцагчдын тоо хязгаартай тул бүртгэлийг цаг алдалгүй хийхийг хүсье. 
Сургалтад бүртгүүлэх линк:
• 05 дугаар сарын 28-29-ний Даваа, Мягмар гарагт зохион байгуулагдах сургалт: https://docs.google.com/…/1FAIpQLSdnoJwLlDvfh_g_6I…/viewform
• 05 дугаар сарын 30-31-ний Лхагва, Пүрэв гарагт зохион байгуулагдах сургалт: https://docs.google.com/…/1FAIpQLScFJbpnAvZYYYud2Q…/viewform 
Төслийн талаарх болон хөндлөнгийн үнэлгээтэй холбогдох мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээс танилцана уу. http://www.irgen-tur.mn/mn/study 
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягт холбогдоно уу. 
И-мэйл: aenkhtur@worldbank.org; adorj@worldbank.org 
Холбоо барих утас: 70078216; 99996012 #НийгмийнЭгэхХариуцлага

Хавсралт файл: