Вэб хуудасны тухай

“Иргэн - Төр” вэб хуудсанд тавтай морил!

Энэхүү вэб хуудас нь Оролцоотой иргэн ба Хариуцлагатай төрийн харилцан идэвхтэй харилцаан дээр суурилсан хүртээмжтэй бөгөөд чанартай үйлчилгээг иргэн бүрт хүргэхийн төлөөх үйл хэрэг, сайн туршлагуудыг дэмжин, дэлгэрүүлэх эрхэм зорилготой.

Энэ эрхэм зорилгод нэгдэж дэмжих, мөн туршлагаа хуваалцах, мэдээлэл авах зэрэг хүсэлтэй иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, үйлчилгээний болон төр, засгийн газрын байгууллагууд ба хөгжлийн түншүүд зэрэг нийгмийн бүхий л талуудад “Иргэн- Төр” хэмээх энэхүү вэб хуудас зориулагдсан болно.

Тус вэб хуудсыг Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилтаар, Дэлхийн Банкны хэрэгжүүлж буй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн. Төслийн эрхэм зорилго болох Нийгмийн эгэх хариуцлагыг төрийн үйлчилгээнд бэхжүүлэх мөн төслийн үйл ажиллагааг тууштай тогтвортой үргэлжлүүлэх хүрээнд энэ вэб хуудсыг Иргэний нийгмийн байгууллагууд цаашид улам хөгжүүлж, холбогдох бүхий л талууд өргөнөөр идэвхтэй ашигладаг цахим талбар болгох нь ихээхэн чухал юм.

Оролцоотой Иргэн – Хариуцлагатай Төрийн харилцан идэвхтэй харилцаан дээр суурилсан сайн үйлчилгээний төлөөх “Иргэн – Төр” вэб хуудасны идэвхтэй хэрэглэгч, дэмжигч болон хөтлөгч болохыг холбогдох бүх талуудад хүсье.