Иргэний боловсрол

Сургалтын сэдэв: Хариуцлагатай бөгөөд идэвхтэй иргэн. Тодорхой сэдвүүд: иргэдийн оролцоо, бүтээлч харилцаа ба нээлттэй байдал гэх мэт.   

Зорилтот хүмүүс: Залуучууд ба өсвөр насныхан    

Сургалтын зорилго: Залуучууд болон өсвөр насныхны иргэнийн боловсролыг нэмэгдүүлэх. Ингэснээр залуу иргэд өөрсдийн амьдардаг сум, аймаг, дүүргийнхээ нийгмийн болон олон нийтийн үйл хэрэгт илүү идэвхтэй мөн бүтээлчээр оролцож чадна. 

Сургалт явуулах арга зам: Онлайн буюу зайнаас бие даан суралцах. Мөн энэхүү сургалтын агуулга, материалыг албан болон албан бус боловсролын үйлчилгээн дэх холбогдох сургалтын хөтөлбөртэй уялдуулна. 

Гол түншүүд: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам; Насан туршийн боловсрол үндэсний төв болон дунд сургуулиуд

Дэлгэрэнгүй мэдээллийг МУНЭХБ төслийн хүрээнд “Иргэний боловсрол” сургалтын агуулга, материалыг бүрэн боловсруулсны дараа энэхүү вэб хуудсан дээр тавина.