“Иргэн – Төр” хэмээх энэхүү вэб хуудас нь Оролцоотой иргэн ба Хариуцлагатай төрийн харилцан идэвхтэй харилцаан дээр суурилсан хүртээмжтэй болон чанартай үйлчилгээг иргэн бүрт хүргэхийн төлөөх үйл хэрэг, сайн туршлагуудыг дэмжин, дэлгэрүүлэх эрхэм зорилготой.
Энэ зорилгод нэгдэж, дэмжин оролцох, мөн туршлагаа хуваалцах, мэдээлэл авах зэрэг хүсэлтэй иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, үйлчилгээний болон төр, засгийн газрын байгууллагууд ба хөгжлийн түншүүд зэрэг нийгмийн бүхий л талуудад энэхүү вэб хуудас зориулагдсан болно.
“Иргэн – Төр” вэб хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж буй Та, дээрх эрхэм зорилгыг дэмжин нэгдэж байгаад баяр хүргэе.
Та энэхүү вэб хуудсанд агуулга оруулах тодруулбал, мэдээ, мэдээлэл, судалгааны материал зэргийг өөрсдөө оруулж байх хүсэлтэй бол бүртгүүлнэ үү. Харин вэб хуудсыг зөвхөн мэдээлэл авах хэлбэрээр ашиглах тохиолдолд бүртгүүлэх шаардлагагүйг анхаарна уу.
Энэ вэб хуудсанд агуулга оруулах, саналаа бичих зэрэгт оролцоотой мөн хариуцлагатай иргэний хувьд ёс зүйн суурь зарчмуудыг сахихыг Таниас эрхэмлэн хүсье.