Митчелл сан

ТББ-ын хаяг: 

Монгол улс Улаанбаатар ХУД-ийн 2-р хороо Чингисийн өргөн чөлөө Армоно корпорацийн байр 232 тоот
Утас: 70008826, 99199750, 99115063
Шуудангийн хаяг: 24-603, индекс:16066

Холбоо барих ажилтны нэр: Б.Баттогтох 
Албан тушаал: Гүйцэтгэх захирал 
Утас: 99199750  
Email: battogtokh1371@yahoo.com

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх:

Митчелл сан нь 2007 онд Монгол Америкийн ШУС-ны төв нэртэйгээр байгуулагдаж нийгмийн олон салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Митчелл сан нь гадаадын их, дээд сургуультай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын чанартай хурал семинар зохион байгуулах, шинэ боловсон хүчин бэлтгэх, сургалт явуулах зэргээр боловсролын салбарт ажиллахаас гадна манай төсөл хөтөлбөрүүд үндэсний болоод олон улсын төвшинд хэрэгжиж, оюутан залуус, хүүхэд, эмэгтэйчүүд, эрдэмтэн судлаачид болон эмзэг бүлгийн шүүхээр ял эдэлж байгаа хоригдогсод, өнчин ядуу хүмүүс, хөдөлмөрийн чадварүй иргэд, нийгмийн халдварт өвчин туссан өвчтөнүүд гэх мэт тодорхой бүлгийн хүмүүст чиглэгдсэн байдаг. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийг бодлогоор дэмжин хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага судлах аялал хийж ирсэн.

Эрүүл мэнд, Байгаль орчин, Хүний эрхийн салбарт хэрэгжүүлсэн зарим төслүүдээс:

  • Швейцарын Assiaciation for the Prevention of Torture (APT) Олон улсын байгууллагаас Монголын Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги дээр “ Эрүү шүүлтийн эсрэг конвенци”-ийн хэрэгжилтэнд мониторинг хийж үнэлгээ өгч, зөвлөмж боловсруулсан. /Олон улсын төвшинд /
  • ХЗДХ-ийн яамны дэмжлэгээр Санхүүгийн боломжгүй шүүхээр ял эдэлж байгаа хоригдогсод Л. Чимэдлхам, Х.Лхагвадулам нарт үнэгүй өмгөөллөөр үйлчлэв.
  • /Үндэсний хэмжээнд/
  • “Азийн сан”-ийн санхүүжилтээр Уул уурхайн нөхөн сэргээлт” туршлага судлах аялалыг АНУ-д хийж орон нутгийн төлөөллийг оролцуулсан. /Олон улсын төвшинд/
  • “Шинжлэх ухааны сан”-ийн санхүүжилтээр Oлон улсын хурлын эрдэмтэн судлаачдын бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлэн гаргасан. /Олон улсын төвшинд/
  • Эдийн засаг хөгжлийн яам / хуучнаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо /-ны захиалгаар Ховд аймагт ШУ-ны парк байгуулах Техник эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж, концепц боловсруулан гаргасан. /Орон нутагт/
  • АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр “Алдартнуудын лекц” Distinguished Speaker Program зохион байгуулж Монголын урлагийн зөвлөл, Зориг сан, Америкт төгсөгчдийн холбоо, Монголын залуу удирдагч хөтөлбөрийн залууст зориулан лекц унших ажлыг зохион байгуулав. /УБ-ын дүүргүүдэд зорилтот бүлэгт/
  • Тайландын Бангкок-ын Байгаль орчны салбарын санхүүжилтээр “ Ус булаг шандын эх”-ийг хамгаалах төслийг Ховд аймагт хэрэгжүүлсэн. /Орон нутгийн хоёр сум/
  • АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессоруудын санхүүжилтээр Зүүн хойт Азийн орнуудын “ Эмэнд дасалтай сүрьеэ” эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлсэн.
  • Азийн орнуудын Хүнийг хүндэл уриан дор явагдсан “ Таны үгийг сонсоё” ядуурлыг бууруулах төслийг УБ хотын Сонгоино хайрхан дүүрэгт хэрэгжүүлэв. /Монгол, ОХУ, БНАСАУ, Хятад/

Байгууллагын даргын нэр: Д.Дашдорж Ph.D (ddashdorj@gmail.com, 99115063)