Дэд төслийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан

ganbat

Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх (MУНЭХБ) төслийн хүрээнд хийгдсэн 10 аймгийн Дэд төслийн хэрэгжилтэд хийсэн Хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулахад бэлэн болсноо мэдэгдэхэд таатай байна. Та бүхний хэрэгцээнд ашиглагдах боломжтой тул сонирхон уншина уу.

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл нь илүү ил тод, хариуцан тайлагнадаг, үр дүнтэй улсын салбарын хөрөнгийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд бий болгох зорилгоор 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэх стратеги нь иргэдийн оролцооны үйл явц, мэдээллийг ил тод, нээлттэй олон нийтэд хүргэх тогтолцоог сайжруулахын тулд орон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих юм. Аймгуудад хэрэгжсэн дэд төслүүдийг сонгохдоо тухай аймгийн ядуурлын гаралт, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд
бэлтгэгдсэн байдал, эрүүл мэнд болон боловсролын шалгуур үзүүлэлт зэрэг холимог шалгуурыг харгалзжээ. 

Уг хөндлөнгийн үнэлгээг төслийн дотоодын болон донорын тайланд тусгаж оруулах, дэд төслийн туршлагыгтүгээндэлгэрүүлэх, давтан хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой төслийн шийдвэр гаргахад ашиглах зорилгоор гүйцэтгэв.