Мэдээ, мэдээлэл

Сургуулийн аливаа үйлчилгээ, сургалтын чанарыг дээшлүү­лэхэд эцэг эх, олон нийтийн  оролцоо чухал хэдий ч амьдрал дээр сургууль эцэг эхчүүд, орон нутгийнхаа байгууллага, хамт олон, олон нийттэй түншлэн ажиллаж тэдний дэмжлэг, нөлөөг авах талаар ямар нэг санаачилга гаргадаггүй нь дэгс биш. Түүнчлэн сургууль өөрийн үйл ажиллагааг чанаржуулахад эцэг эх, олон нийтийн хөндлөнгийн хяналт үнэлгээ үр дүнтэй, чухал гэдгийг сүүлийн үеийн гадаад дотоодын олон туршлага нотолж байна.   

Ховд аймгийн Чандмань сумын 12 жилийн сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийн хүрээнд сургуульдаа тулгамдаж буй ямар асуудал байгааг оновчтой, зөв тодорхойлохыг эрмэлзлээ. Үүний дагуу сургууль дээрээ бий болсон сайн дурын болон түншлэлийн бүлгүүдээс төлөөлөл болгон гурван ахмад настан, гурван ажилгүй иргэн, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нэг төрийн байгууллагын төлөөлөл, дөрвөн төрийн бус байгууллагыг төлөөлөл, гурван эцэг эх нийт 16 хүний төлөөлөлтэй бүлгийн ярилцлага өрнүүлж, сургуульдаа тулгамдаж асуудлыг илүү нарийвчлан илрүүлж, эрэмбэллээ.

“Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төс­лийн хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Ховд, Өвөрхангай аймгийн төр, ТББ-ууд хамтран “Олон нийтийн оролцоот сур­гууль” дэд төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү дэд төслийн хүрээнд БХАН-тэй Ховд, Өвөрхангай аймгийн төр, төрийн бус, олон нийт, хэв­лэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөл хамт­ран ажиллаж, дэд төслийн үзэл санааг орон нутгийнхаа 10 сургуульд түгээн дэлгэрүүлж байна.

Энэ сарын 21 нд Ховд аймгийн Олон нийтийн оролцоот сургууль дэд төслийн хэргэжилтийн багийн хариуцан ажиллаж буй сургуулиуддаа зөвлөн туслах ажлыг хэрхэн хийх уулзалт зохион байгуулагдаж байна.

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэй зохион байгуулагдсан олон талт төлөөлөл бүхий семинарын үеэр Нийслэлийн гурван дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарын хэмжээнд оршин суугчдад ихээхэн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлжээ. Семинарын хүрээнд халдварт өвчний дэгдэлт ихэссэн, боловсролын үйлчилгээний хүртээмж муу байгаа зэрэг нь эдгээр дүүргийн хувьд нийтлэг тулгамдсан асуудал байгаад оролцсон төлөөллүүд санал нэгдсэн байна.

Монгол Улсын төрийн (олон нийтийн) үйлчилгээнд нийгмийн эгэх хариуцлагыг бий болгох нь засаглалыг бэхжүүлэх, төсвийн хөрөнгө зарцуулалтыг сайжруулах үр дүнтэй арга гэж ШХА, Дэлхийн Банк үзэж байна. 

2016 оны 4 сарын 20, Өнөөдөр сонин 

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттай  “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг 2014 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Швейцарийн хөгжлийн агентлаги, Дэлхийн банктай хамтран “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий зэрэг 10 аймаг, 3 дүүрэгт хэрэгжүүлэхээр боллоо. Төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ, ЭМГ, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндэсний ТББ болох аймгийн ЛЭОС, Ардчиллын боловсрол төв (DEMO), орон нутгийн төрийн ТББ-ууд хамтран оролцоно.

Глоб Интернэшнл төв 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол-Японы төвийн 204 тоот танхимд "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн семинар зохион байгуулав. Семинарыг АНУ-ын Ил тод байдлын төлөө түншлэл (PTF)-ийн зөвлөх Елунид Швейтзер удирдаж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх нийгмийн эгэх хариуцлагын 3 арга хэрэгслийн сургагч багшаар бэлтгэгдэх 24 хүн оролцлоо. Семинар дараах үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголттой болох, “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилго, зорилтуудад тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар зорилготой байв.

Ховд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяртай уулзаж шинэ хэрэгжиж эхлэх гэж байгаа Нийгмийн эгэх хариуцлага төслийн талаар тодруулж ярилцлаа.