Мэдээ, мэдээлэл

Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт “Нийгмийн эгэх хариуцлага” төсөл хэрэгжихээр болсон байна.

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” нь төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжих болсон байна. Үүнтэй холбогдуулан тус төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж бодлогын удирдамжаар ханган ажиллах аймгийн ажлын хэсэг хуралдлаа. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулагдсан юм.