Говьсүмбэр аймагт хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагын төсөл

Төслийн нэр: 
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь
Хэрэгжиж буй аймаг, дүүрэг: 
Хамрах хүрээ: 

Говьсүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори, түүгээр үйлчлүүлж буй иргэд, эмзэг бүлгийн хүмүүс

Төслийн тухай товч танилцуулга:: 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн цагийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах нөхцөл байдлын үнэлгээ хийх, анхан шатны өрх болон сумын эрүүл мэндийн төв, хоёрдогч шатлалын аймгийн нэгдсэн эмнэлэг хоорондын үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог сайжруулах, иргэдийг мэдээллээр хангах зэрэгт анхаарал хандуулан төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд:

  1. Иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах чиглэлээр шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж тэднийг сургах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад хяналтыг бий болгох, түүнийгээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн сувгуудаар мэдээлэх, улмаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг ил тод, нээлттэй болгох
  2. Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг ёс зүй, харилцаа хандлага, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх, ажлын байран дахь сургалтуудыг зохион байгуулснаар эмч нарыг чадавхжуулах
  3. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолойг сонсох, тэдний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг сайжруулах
  4. Иргэд, олон нийтэд эрүүл мэндийн байгууллагууд, нийгмийн сувгуудаар дамжуулан эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээллээр хангах, тэднийг хүчирхэгжүүлэх

Төслийг хэрэгжүүлсний үр дүнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдал нэмэгдэхээс гадна иргэд, төрийн бус байгууллагууд ямар ч төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулахад дуу хоолойгоо илэрхийлэн, хэрэгжилтэд хяналтыг бий болгож, үйлчилгээг сайжруулах аргад суралцсан байна.

Хамтран ажиллах байгууллагууд:

  • Аймгийн Засаг дарга ба Засаг даргын тамгын газар
  • Mонголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (MНЭММН)
  • “ОНОШ” ТББ
  • Aймгийн эрүүл мэндийн газар
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг
  • Өрх, сумын эрүүл мэндийн төвүүд
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Бусад төрийн бус байгууллагууд

Орон нутаг дахь төрийн бус байгууллага:

 “ОНОШ” ТББ

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум
3-р баг, 8-р байр
Утас: 976-99293486

Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг зөвлөн ажиллаж байгаа түнш Төрийн бус байгууллага: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 3-р байр, 46 тоот
Шуудангийн салбар 46А, ШХ-229
Утас/Факс: 976-11-325190
Э-шуудан: mphpa.mongolia@gmail.com
Вебсайт: http://www.mphpa.com
Холбоо барих гол ажилтан: Б.Энхтуяа
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Facebook хаяг: MPHPA