Хэнтий аймагт хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагын төсөл

Төслийн нэр: 
Олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх
Хэрэгжиж буй аймаг, дүүрэг: 
Хамрах хүрээ: 

Энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ӨЭМТ-ийг хамран хэрэгжинэ. Төслийн хэрэгжилтэд: o Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Оюуны шим”, “Хэрлэн дом”ӨЭМТөвийн эмч, ажилтнууд, o Тухайн төвөөр үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл, o Аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурал, o Аймгийн Засагдарга ба ЗДТГ(Эрүүл мэндийн газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Аймгийн Төрийн сангийн газар), o Үндэсний түншлэгч төрийн бус байгууллага, (төслийн баг, зөвлөхүүд) o Орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ, o Орон нутаг дахь 2-р шатлалын эмнэлгийн төлөөлөл зэрэг байгууллагууд хамрагдана.

Төслийн тухай товч танилцуулга:: 

ӨЭМТөв нь Хэнтий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргатай “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн 3 талт гэрээ" байгуулж тухайн хамрах хүрээний хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
Уг гэрээнд хариуцлага-хяналтын механизмыг тусгасан хэдий ч хяналт, үнэлгээнд тусламж үйлчилгээг хүртэгч иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангадаггүй, тэдний зүгээс гэрээний гүйцэтгэлд хяналт тавих механизм өнөөг хүртэл байхгүй байна. Түүнчлэн иргэд, олон нийтэд энэхүү гэрээг хэрхэн байгуулдаг, дүгнэдэг, хариуцлага хэрхэн тооцдог талаар ямар ч ойлголт, мэдлэг байхгүй.
Энэ нь ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар, хүртээмж сул, улмаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл, эндэгдлийг нэмэгдэхэд хүргэж байна.
Иймд ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээнд иргэд, олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад үйлчилгээ үзүүлэгч эмч, ажилтнууд, орон нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээ хүртэгч иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага хамтран идэвхтэй оролцдог, харилцан хяналт тавьдаг соёл, хамтын түншлэл бүрдүүлэх шаардлагатай юм.

Үндсэн үйл ажиллагаа:
Үйлчлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон шийдвэр гаргагч нарын хооронд оролцоо, хариуцлага, ил тод байдлыг сайжруулахад чиглэгдсэн, аливаа үйлчилгээнд дүгнэлт хийх, төлөвлөх, хяналт-шинжилгээ болон үнэлгээ хийх, олон талт оролцоог хангахад чиглэгдсэн тасралтгүй явагдах НЭХ-ын олон улсад туршигдсан аргыг туршин нэвтрүүлнэ.
Дэд төслийн хүрээнд гэрээг төлөвлөх, сонгон шалгаруулах, байгуулах, хэрэгжүүлэх, дүгнэх, тайлагнах бүхий л үйл явцад олон нийтийн оролцоотой хяналт мониторинг хийх шинээр бий болгох арга хэрэгслийг нэвтрүүлнэ.
Төслийн хүрээн дэх олон талт түншлэлүүд:

  • Үр шимийг шууд хүртэгчид:
  • Төрөх насны эмэгтэйчүүд
  • 5 хүртэлх насны хүүхэд
  • Эмзэг бүлгийн өрх
  • Өсвөр насны охид, хөвгүүд
  • Өрхийн эмнэлгээр тогтмол үйлчлүүлдэггүй эрчүүд, эмэгтэйчүүд
  • Түр оршин суугчид
  • Архаг өвчтэй иргэд.

Үр шимийг шууд бусаар хүртэгчид:

  • Сонгогдсон ӨЭМТөвүүд болон түүний эмч, ажилтнууд
  • Мониторинг хийх, үнэлгээ хийх иргэд, олон нийт, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий баг.
  • Аймгийн ЗДТГ болон ЭМГ .

Төслийн хүлээгдэж буй үр дүн:

  1. Орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн багийг чадавхижуулснаар ӨЭМТөвийн үйлчилгээний гүйцэтгэлийн 3 талт гэрээний явц, үр дүнг үнэлэхэд олон нийтийн оролцоо нэмэгдэнэ.
  2. ӨЭМТөвийн гүйцэтгэлийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлснээр ӨЭМТөвийн ил тод байдал, хариуцлага дээшилнэ.

Орон нутгийн болон гол хамтрагч ТББ-ын хаяг:

Хэнтий аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс,
Хэнтий аймаг дахь Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ
Гол хамтрагч ТББ: Монфемнет Үндэсний Сүлжээ ТББ, Баянзүрх дүүрэг, 6-р хороо,
Нэгдэлчин зочид буудлын “Апартмент 96” өргөтгөл, 202 тоот

Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг зөвлөн ажиллаж байгаа түнш Төрийн бус байгууллага: 

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Пума 56/2-5
Имэйл: manager@monfemnet.orginfo@monfemnet.org
Вэб хуудас: www.monfemnet.org
Утас: 7011-0355

Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал (coordinator@monfemnet.org)
Хөтөлбөрийн менежер А.Саранцэцэг (manager@monfemnet.org)