Хөвсгөл аймагт хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагын төсөл

Төслийн нэр: 
Хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ
Хэрэгжиж буй аймаг, дүүрэг: 
Хамрах хүрээ: 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулотори, Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, түүгээр үйлчлүүлж буй иргэд, түр оршин суугч иргэд

Төслийн тухай товч танилцуулга:: 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн цагийг бууруулах, анхан шатны өрхийн эрүүл мэндийн төв, хоёрдогч шатлалын аймгийн нэгдсэн эмнэлэг хоорондын үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог сайжруулах, түр оршин суугчдыг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах боломжийг бүрдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах зэрэгт анхаарал хандуулан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн хүрээнд:

  • Мөрөн сумын түр оршин суугч иргэдийн бүртгэлжүүлэн тэдний эрүүл мэндийн үйлчилгээ авч буй байдал, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн талаар нотолгоонд суурилсан мэдээллийг бэлтгэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-д танилцуулан, нөлөөллийн ажлыг хийснээр Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх
  • Иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах чиглэлээр шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж тэднийг сургах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад хяналтыг бий болгох, түүнийгээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн сувгуудаар мэдээлэх, улмаар эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг ил тод, нээлттэй болгох
  • Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг ёс зүй, харилцаа хандлага, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх сургалтуудыг зохион байгуулснаар эмч нарыг чадавхжуулах
  • Иргэд, олон нийтэд эрүүл мэндийн байгууллагууд, нийгмийн сувгуудаар дамжуулан эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээллээр хангах, тэднийг хүчирхэгжүүлэх

Төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж үйлчилгээ сайжирна.

Төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагууд:

  • Аймгийн Засаг дарга ба Засаг даргын тамгын газар
  • Mонголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг (MНЭММН)
  • “Хөвсгөлийн хөгжил дэвшилд” ТББ
  • Aймгийн эрүүл мэндийн газар
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг
  • Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Бусад төрийн бус байгууллагууд

Орон нутаг дахь төрийн бус байгууллага: 

“Хөвсгөлийн хөгжил дэвшилд” ТББ

Хөвсгөл аймаг, Мөрөн сум
1-р баг, 1-р хороолол, 9-р гудамж, 11 тоот
Утас: 976-88743951, 976-99387188

Төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг зөвлөн ажиллаж байгаа түнш Төрийн бус байгууллага: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 3-р байр, 46 тоот
Шуудангийн салбар 46А, ШХ-229
Утас/Факс: 976-11-325190
Э-шуудан: mphpa.mongolia@gmail.com
Вебсайт: http://www.mphpa.com
Холбоо барих гол ажилтан: Б.Энхтуяа
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Facebook хаяг: MPHPA