Хамтран ажиллах хүсэлт

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).
ganbat

Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн Банкны хамтарсан дэмжлэгтэй Монгол Улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх төслийн хүрээнд өнгөрсөн 2017 онд 10 аймагт эрүүл мэнд, боловсролын салбарт дэд төслүүд амжилттай хэрэгжүүллээ. Уг дэд төслийн эхний үе шатандорон нутгийн манлайлагчид, ажлын хэсгийн гишүүдэд зориулан эрүүл мэнд, боловсролын салбарын орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санаачилгад хамт түншлэн ажиллах сонирхол илэрхийлсэн, нийгмийн эгэх хариуцлагын чиглэлээр туршлага бүхий Төрийн бус байгууллага /ТББ/, тэдгээрийн эвсэл/сүлжээ байгууллагын талаарх мэдээллийн нэгдсэн жагсаалтыг бэлтгэн, уг жагсаалтын тусламжтай түншлэн ажиллах байгууллагаа хэрхэн сонгох шийдвэрт дэмжлэг үзүүлснээр дэд төслийн санал боловсруулалт, хэрэгжилт хангагдан ажилласан билээ.

Эдгээр 10 аймагт хэрэгжүүлэх 2 дахь шатны дэд төсөлд орон нутагт түншлэн ажиллах сонирхол, туршлага бүхий ТББ-ын нэгдсэн жагсаалтыг шинэчлэх үүднээс цаашид түншлэн ажиллах, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхолтой бүх байгууллагуудыг өмнөх жилийн хүснэгтийн дагуу мэдээллээ илгээхийг урьж байна. Үүнд:

  1. Шинээр хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд мэдээллээ хүснэгтийн дагуу бэлтгэн илгээх
  2. Өнгөрсөн жил мэдээллээ илгээсэн байгууллагууд мэдээллээ шинэчлэх шаардлагатай бол тус бүр бидэнд илгээнэ үү.

Улмаар мэдээлэл илгээсэн эдгээр байгууллагууд дотроос Дэлхийн банкны зүгээс түншлэгч ТББ-д тавигдах зайлшгүй шаардлага, хүлээх үүрэг хариуцлагын харгалзан дараах тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу урьдчилсан байдлаар сонгож мэдээллийн нэгдсэн жагсаалтыг шинэчлэн бэлтгэх болно.  Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахдаа сонирхсон ТББ-ын төлөөлөлд 2016 оны уулзалтын үеэр танилцуулан санал авч, зөвхөн шалгуур үзүүлэлтэд нийцэх мэдээлэл бүхий ТББ, тэдгээрийн эвсэл/сүлжээ байгууллагын мэдээллийн нэгдсэн жагсаалтад оруулсан болно.

Урьдчилсан сонголтод ашиглагдсан шалгуур үзүүлэлтүүд /өмнөх оны адил/:

  1. Сайн засаглал, ил тод байдал, нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга, механизмыг ашиглан хамгийн багадаа сүүлийн хоёр жилд тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай
  2. Иргэд, олон нийттэй, ялангуяа эмзэг, дуу хоолой нь орхигддог бүлгийн иргэдтэй шууд ажиллаж байсан туршлагатай
  3. Хамгийн цөөндөө 3 аймаг/дүүрэгт төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай
  4. Байгууллагын удирдах зөвлөл, мэргэшсэн туршлагатай байнгын орон тооны ажилтнуудтай /хамгийн цөөндөө 3 бүтэн цагийн ажилтантай мөн хагас цагийн ажилтантай байх/

Өнгөрсөн жилийн хувьд нийт 35 байгууллагууд мэдээллээ илгээснээс 20 байгууллага дээрх шалгууруудыг хангасан тул нэгдсэн жагсаалтад оруулан орон нутагт санал болгосон. Уг  жагсаалтыг хавсралтаас үзнэ үү. Мөн нийт илгээсэн байгууллагуудын мэдээллийг http://www.irgen-tur.mn/mn/лавлагаа хаягт байршуулсан тул та бүхэн сонирхоно уу. 

Иймд сонирхсон мэргэжлийн төрийн бус байгууллагууд холбогдох мэдээллийг 3 хүртэлх хуудаст / Arial, 12pt/ Монгол /хэрэв боломжтой бол Англи/ хэл дээр тус бүр бичиж 2018.02.26-ны Даваа гарагт 18.00 цагаас өмнө дараах: aenkhtur@worldbank.org, adorj@worldbank.org хаягуудад илгээхийг хүсье.

Жич: сонирхсон ТББ нь зөвхөн төслийн аливаа арга хэмжээнд оролцогч байгууллагаар хязгаарлагдахгүй тул та бүхэн бусад байгууллагуудад түгээхийг хүсье.